Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, албан байранд нэгжлэг хийж байна гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нэр бүхий хоёр албан тушаалтны гэр болон албан өрөөнд яг одоо нэгжлэг хийж байна. Тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт одоо АТГ-аас нэгжлэг хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна