13А маягтыг аль ч шатны эмнэлэг шаардахгүй боллоо

О.Шүрэнцэцэг
2023/10/03

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ.

Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид  үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг. Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлдэг. Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой.

Энэ харилцааг 1998 оноос 13А маягтаар зохицуулж ирсэн боловч өнөө хүртэл хэрэгжиж хэвшээгүй ирсэн байна. Гэвч 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн. Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлж байна.  Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй. Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягтыг цаашид шаардахгүй. Гэхдээ үүнтэй холбоотойгоор лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүлээгдэл ихсэнэ гэдгийг иргэдэд анхааруулах нь зүйтэй. Бидний зүгээс лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагуудад тусламж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүйгээр зохион байгуулалтыг сайжруулах, цаг товлох үйлчилгээг боловсронгуй болгох үүрэг даалгаврыг өгөөд байна.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн өвчтөнийг тогтмол хянах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд иргэд лавлагаа шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсны дараа өөрийн харьяалах өрх, сум, тосгоны эмнэлгийн хяналтад заавал орж байх зохицуулалтын арга хэмжээ авах болно. Гэвч зохицуулалтын дээрх арга хэмжээ нь томоохон эмнэлгүүдийг чиглэсэн иргэдийн урсгалыг тогтоон барьж чадахгүй байх магадлал өндөр учраас иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд эхлээд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө, зөвхөн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт хандаж байхыг хүсч байна.


1
angry
2
care
2
haha
23
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 4 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 5 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 6 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 6 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 8 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 9 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 10 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 12 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 12 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 13 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр