Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

О.Шүрэнцэцэг
2023/10/04

Сайншанд суманд өчигдөр  12 настай хүүхэд сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн засаг дарга, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж байна. 

Өнөөдрийн байдлаар охин олдоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул иргэдийг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн газраас уриалж байна.

Алга болсон охиныг Сайншанд сум болон 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан юм.

 ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Тухайн аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон холбогдох байгууллага хамтран тасралтгүй эрэн хайж байна. Охин гэрээсээ гараад хаашаа явсан маршутыг тогтоох ажлыг хамгийн түрүүнд хийдэг. Дорноговь аймгийн бүх сумдад эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа" гэв.

Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227 (Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан)


1
angry
0
care
0
haha
0
liked
2
love
21
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 7 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 10 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 12 цагийн өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 16 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04