“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023” эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/10/04

Үндэсний Статистикийн Хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гурав дахь удаа зохион байгуулж байна. Судалгааны мэдээлэл цуглуулалт 2023 оны 10 дугаар сарын 4-өөс 12 дугаар сарын 31 хүртэл улс, орон даяар үргэлжилнэ.

Энэ удаагийн судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 13 850 өрх хамрагдах юм. Тодруулбал Улаанбаатар хотоос 3400 өрх, Төвийн бүсээс 2800 өрх, Хангайн бүсээс 3025 өрх, Зүүн бүсээс 2100 өрх, Баруун бүсээс 2525 өрхийг хамруулна.

Судалгаагаар Монгол Улсын хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгааллын үзүүлэлтүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн мэдээллийн технологийн хэрэглээ, түүний ур чадвар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ-ийн талаарх мэдлэг, хүн амын сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээний хүрээнд мэдээлэл цуглуулна. Мөн өрхийн ундны усанд гэдэсний савханцар (Е.коли) илрүүлэх шинжилгээ, өрхийн эрчим хүчний хэрэглээ зэрэг өрх, хүн амын амьдралын нөхцөл байдал, эрхийн хэрэгжилтийг хэмжих 270 гаруй үзүүлэлт тооцох мэдээлэл цуглуулах юм. Ингэснээр Тогтвортой Хөгжлийн Зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход чухал ач холбогдолтой.

Мөн хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдлийн чадварын алдагдал, сурах суурь чадвар, сэтгэл зүйн байдал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн согтууруулах ундаа, тамхины хэрэглээ болон бэлгийн харилцааны төлөвшил зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судална. Улмаар бодлого хөтөлбөр боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачдад гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх боломж олгох ач холбогдолтой.

#НҮТС #ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20