Ял шийтгүүлж суллагдсан зургаан иргэн дахин гэмт хэрэг үйлджээ

Н.Мижидмаа
2023/10/11

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: 2023оны найман сарын байдлаар нийт 25,392 хэрэг бүртгэгдснээс 3289 буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна. 2022 онд согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол болон хүний амь нас хохирон тохиолдол буурсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол дараах дөрвөн ялын сонголттойгоор  гэмт хэрэгт тооцох саналыг боловсруулсан. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд тээврийн хэрэслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж 450,000-2,700,000 төгрөгөөр торгох эсхүл

  1. 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл
  2. Зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл
  3. Зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ял шийтгэгдсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал тус үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно.

"10 жилийн хугацаанд ял шийтгүүлж суллагдсан зургаан иргэн дахин гэмт хэрэг үйлджээ"

2013-2023 оны хугацаанд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэх хэрэгт ял шийтгүүлсэн 3,879 хүн суллагдсан байна. Суллагдсан хүмүүсийн

  • 52.9 хувь нь хүний амь насанд хүрэх гэмт хэрэг
  • 45.4 хувь нь хүчиндэх гэмт хэрэг
  • 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг
  • 1.6 хувь нь авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэгдсэн байна. Мөн ял шийтгүүлж суллагдсан 3879 хүний зургаа нь дахин гэмт хэрэг үйлдсэн талаар ХЗДХЯ-наас мэдээллээ. 

10
angry
1
care
2
haha
1
liked
4
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 3 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07