МУИС, АШУҮИС, ШУТИС-ийн докторын хөтөлбөрийг төрөөс санхүүжүүлж, цалинтай докторын хөтөлбөр хэрэгжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/10/17

Монгол Улсын топ 10 сургуулийг БШУЯ-аас зарласан. Тэгвэл эхний гуравт эрэмбэлэгдсэн МУИС, АШУҮИС, ШУТИС-ийн докторын хөтөлбөрийг төрөөс санхүүжүүлж, цалинтай докторын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар  БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр  "Их сургуулиудын эрэмбийг зарласантай холбогдуулан ахисан шатны боловсролыг шинэ шатанд гаргах шаардлага бий. Судалгааны их сургуулийг байгуулахад магистр, докторын сургалт хамгийн чухал. Иймд эхний гуравт эрэмбэлэгдсэн МУИС, АШУҮИС, ШУТИС-ийн 20 докторантын судалгааны сургалтыг төрөөс санхүүжүүлж, цалинтай докторын хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэв.

“Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Дээд боловсролын тухай хууль, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд

  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ чансаа хөтөлбөрийн чанарыг цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллагатай хамтран 2 жил тутам олон нийтэд мэдээлнэ
  • Олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болох
  • Төрийн өмчийн их сургуулиуд бие даасан засаглалтай болж, сургалтын байгууллагуудыг эрэмбэлж, чансаа тогтооно
  • Их сургуулийг бүсчлэн хөгжүүлж, судалгааны их сургууль байгуулж төрөөс дэмжинэ хэмээн заасныг үндэслэн энэхүү эрэмбэ чансааг тогтоожээ.



1
angry
0
care
3
haha
12
liked
4
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20