Цар тахлын үед зарцуулсан төсвийг нийтэд ил болгох асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хойшлогдлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэллээ. Тэрбээр “Бид өнөөдрийнхөө сонсголын явуулчихмаар байгаа юм. Энэ сонсгол хийгдэх гэж дөрвөн сар болж байна. Дөрвөн сарын хугацаанд нэлээн ажил хийгдчихсэн байх ёстой байсан. Байнгын хороо хуулиа барьж ажиллах ёстой. Нийтийн сонсголын тухай хуулиар О.Цогтгэрэл даргын яриад байгаа 24 гэдэг заалт бол товыг дахин зарлах заалт болохоос биш хойшлуулах заалт биш. Сонсгол хийе гэсэн хүсэл зорилго ажлын хэсгийнхэнд дутагдаж байна гэж харж байна” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна