Цар тахлын үед зарцуулсан төсвийг нийтэд ил болгох асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хойшлогдлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэллээ.
"Зургаадугаар сард байгуулагдсан ажлын хэсэг иргэдийн мэдэх эрхийг хангахаар маш их хичээж ажилласан. Бидний өмнө сонссоноос өөр мэдээлэл ирүүлээгүй. Хөгжлийн банкны сонсгол олон ангид кино шиг байсан. Тэнд улс төрийн драм явсан. Бид ЖДҮ гэж ярьдаг. ЖДҮ чинь 50 тэрбум төгрөг. Гэтэл энэ ковидтой холбоотой 20 их наяд төгрөг байна. Шинжээч томилохгүй бол бид тааж ярих ямар ч боломжгүй. Гурван шинжээч оруулах бодит санал оруулсан. Ажлын хэсгийн ахлагчид нэг ч төгрөгийн эрхгүй, хэн ч өөрөө гүйж ирээд, үнэгүй ажиллахгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна