Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна

О.Шүрэнцэцэг
2023/10/28

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд томуугийн вакцин хийж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1070 дугаартай Төлөвлөгөө  батлах тухай захирамжийн дагуу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж буй.

Томуугийн вакцин нь бүтэн нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалтыг хийж байгаа. Тус вакцин нь хадгалах горим, баталгаат хугацаа, гарал үүслийн эх сурвалжтай, олон улсын эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан эм бэлдмэл юм.

Томуу нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Иймд тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд

  • Улирлын томуугийн вакцинд хамрагдах
  • Хувийн ариун цэвэр сахих
  • Дархлаагаа дэмжих
  • Гараа тогтмол угааж хэвших
  • Гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх
  • Чанартай хоол хүнс хэрэглэх
  • Сайтар унтаж амрах
  • Амны хаалтыг олон нийтийн газар тогтмол зөв зүүж дадах шаардлагатай. Арван хүн тутмын долоо нь амны хаалт зүүснээр халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж үздэг.

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд бусдад халдвар тараахаас сэргийлж, амны хаалт зүүн, олон нийтийн газраар зорчилгүй эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ, зөвлөгөө авна уу.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20