Х.Нямбаатар: Замын ачаалалтай хэсэгт төлбөр тогтоож, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/10/29

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдад зориулж дараах мэндчилгээг хүргэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид аа!

Та бүхэндээ Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Дөрвөн зууны намтар, түүхтэй төв Азийн нүүдэлчдийн эсгий хот он жилүүдийн урсгал, ороо бусгаа цагийн нугачаанд баларч бүдгэрэлгүй өнөөгийн хөгжлийн түүхийг бүтээж, нүүдэлчдийн өв уламжлал, амьдралын хэв маягийг дэлхий дахины суурин соёл иргэншлийн ололт амжилттай хослуулан, Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын төв цэг болон хөгжсөөр байна.

Энэхүү хөгжлийн явцад төвлөрөл, төлөвлөлт дагасан хүн төрөлхтний асуудлууд Улаанбаатар хотыг тойрсонгүй, та бид олон сорилт, бэрхшээлтэй өнөөдөр ч нүүр тулсаар байгаа билээ. Өдрөөс өдөрт нэмэгдэх хүн амын тоо, түүнийг дагасан дэд бүтцийн хүртээмж, хангамжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг түргэтгэхийн тулд хотын эрх зүйн орчныг шинэчлэн, сайжруулах нь нийслэлийн удирдлагын багийн үүрэг хийгээд, гол зорилтуудын нэг байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын ачаалалтай хэсэгт төлбөр тогтоож хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулан түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг энэхүү хуулиар бууруулна. Үндсэн хууль дахь та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх, ашгийг ханган Улаанбаатарын хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно.

Нийслэл Улаанбаатар хотын түүх зуун зуунаар өртөөлөн зузаарч, хөгжлийн чимээ нь дэлхийд цуурайтах болтугай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар


54
angry
0
care
2
haha
10
liked
5
love
9
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 5 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 7 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 10 цагийн өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 13 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04