Монголын “Оршуулгын үйлчилгээний ажилчдын III чуулган” 11 дугээр сарын 04-ний өдөр болно


Олон Улсын буяны салбарын ажилтны өдөр, Монголын “Оршуулгын үйлчилгээний ажилчдын III чуулган”  11 дугээр сарын 04-ний өдөр болно.

 Олон  Улсын оршуулгын холбоо /FIAT IFTA/-ooc жил бүрийн 11-р сарын 3-ны өдрийг оршуулгын ажилчдын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар анх 2021 онд зарласан. Учир нь дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын улмаас сая сая хүн харамсалтайгаар амиа алдсныг бид үл мартана.
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын цаг үед улс орнуудын оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын ажилчид, эмч, сувилагчдын нэгэн адил хүнд хэцүү цаг үеийг даван туулж байсан учир оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажилчдад урам зориг, сэтгэлийн дэм өгөх зорилгоор тусгайлан тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг бий болгохоор “Олон Улсын оршуулгын холбоо”-оос шийдвэрлэсэн юм.
Монголын оршуулгын үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэсэн "Буяны зан үйлийн холбоо" нь Олон Улсын оршуулгын холбооны гишүүн байгууллага бөгөөд энэхүү өдрийг Монгол Улсад гуравдахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Тус өдрийг угтаж “Оршуулгын үйлчилгээний ажилчдын нэгдсэн 3-р чуулган"-ыг ирэх 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
Энэ удаагийн 3-р чуулга уулзалтаар оршуулгын үйлчилгээний чиглэлээр мэргэшиж, ёс уламжлалаа шинэ цаг үеийн хөгжил дэвшилтэй уялдуулан хөгжиж, хөгжүүлж яваа 10 гаруй байгууллагын 300 гаруй ажилчид цуглаж, хийж хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагаа хуваалцаж, салбартаа манлайлсан шилдэг байгууллага, ажилчдаа тодруулан урамшуулах юм.
Тэрчлэн өнөөдөр дэлхий нийтээр байгаль орчны бохирдол, доройтол энэ тэргүүний асуудал болж байгаа энэ үед бид оршуулгын зан үйлийг өнөө цагийн хурдацтай тэлж байгаа хотжилт, нийгмийн хөгжилтэй уялдуулах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 8 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 9 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 10 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 11 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 12 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 16 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 16 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр