Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-д ажлын айлчлал хийлээ

Н.Мижидмаа
2023/11/02

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Ли Шаньфугийн урилгаар 2023 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Шяншаний олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалт”-д оролцлоо. 

Бээжин хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалт нь “Хамтын аюулгүй байдал, өнө мөнхийн энх тайван” үзэл санааны дор зөвшилцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх үндсэн зорилгын дор зохион байгуулагдав. Уг чуулга уулзалтад Ази, Номхон далай, Африк, Европ, Латин Америкийн 22 орны Батлан хамгаалахын сайд нар, нийт 88 орны 600 гаруй батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний удирдлага, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид олон улсын аюулгүй байдлын талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж, цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Жан Ёоушятай албан ёсны уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Айлчлалын хүрээнд сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал хошууч генерал Сүй Хуйгийн хүсэлтээр тус сургуульд зочлон сургуулийн үйл ажиллагаатай танилцсан ба талууд хоёр улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхээр харилцан тохиролцов. Энэ үеэр хошууч генерал Сүй Хуй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт  тус сургуулийн “Хүндэт төгсөгч” тэмдэг гардуулав.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Стратегийн дээд дамжааг 2001 онд төгссөн бөгөөд “Хүндэт төгсөгч” тэмдгээр шагнуулсан анхны төгсөгч боллоо.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 8 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 9 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 10 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 11 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 12 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 16 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 16 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр