Д.Ганбаатар: Амьдрах сайхан, ихэр хөвгүүд минь миний “хөл” болдог

Н.Мижидмаа
Өчигдөр

Баянхошууны мухар гудамжны жижигхэн байшинд тэдний гэр бүл бужигнан амьдарна. Гэрт нь ормогц “цай уу” гэсээр инээж угтана. “ Эхнэр гэрээсээ оператор хийдэг болохоор чимээ гаргаж болохгүй гээд аяархан шивнэж ярингаа цай аягална. Түүнийг Ганбаатар гэдэг. 2008 онд харамсалтай шалтгаанаар тэргэнцэр дээр сууж эхэлсэн. Түүний эхнэр ч бас тэргэнцэртэй. Тэднийх долоон настай ихэр хөвгүүд, нэг охинтой.

Д.Ганбаатар хувьд УUb Cab-ийн такси үйлчилгээнд ажилладаг. Харин эхнэр нь гэрээсээ утасны оператороор ажилладаг. Ихэр хөвгүүд болох Магнай, Баяраа хоёр бол тэдний “хөл”. Аав нь ажилдаа явахаар гэрээсээ гармагц тэргэнцэртэй нь түрсээр машин руу аваачина. Аавыгаа машинд нь суулгангуутаа тэргэнцэрийг нь багажинд нь ачиж өгөөд “аав аа болчихлоо” гэж мэдээ дамжуулна. “Ах нь архи ууж, мөрийтэй тоглодог байсан, гэхдээ ихэр хөвгүүдээ төрөхөд л энэ бүхнээсээ татгалзахаар шийдсэн”. Таксинд яваад 10 жил болж байна. Хүн ямар ч байлаа гэсэн амьдрах сайхан, амьдралд олон л өнгө туулж явна хэмээн ярина. 

Тэдний гэр бүл өөрсдийн гэсэн хашаа байшинтай болох том зорилготой. Сарын 500 мянган төгрөгөөр жижиг байшин түрээсэлж, гэртээ дулаахан уур амьсгалтай амьдарна. 16 хүүхэдтэй айлын 15 дахь хүү, эрх танхи өсөж, аавынхаа малчин удмыг залгуулахаар сургуулиа орхисон байна. Гэтэл 2006 онд мориноос унаснаар түүний амьдралд эргэлт хийжээ.



1
angry
1
care
1
haha
5
liked
15
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 6 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 7 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 8 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 8 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 9 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 9 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 9 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 11 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 14 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 14 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр