Цасан шуурганаар ээж нь 12 настай хүүгээ эцсийн амьсгал хураатлаа хамгаалжээ

Өнөрцэцэг
2023/11/09

-45-хан настай малчин эмэгтэй С нь төрсөн хүүтэйгээ хамт өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон цасан шуурганаар амь насаа алдав. Ээж, хүүгийн зул гэрийн хойморт бадамлана, ямар их уй гашуу вэ.

Төв аймгийн Лүн сумын малчин Ч-гийнх ам бүл дөрвүүлээ амьдардаг байжээ. Том охин хотод оюутан, бага хүү Е нь аав, ээжтэйгээ амьдардаг байв. Сургуулийн амралт эхлэнгүүт 12 настай хүү хөдөө гэртээ очсон нь.  

 Малчин Ч-гийнх өвөлжөө рүүгээ нүүх өдөр хүү нь ээжтэйгээ мөн хажуу айлынхаа 16 настай хүүгийн хамт гурвуулаа явганаар малаа тууж явж байжээ. Гэрийн эзэн Ч эрүүл мэндийн шалтгаантай тул өөрөө машинаа барьж явсан аж.

Гэвч нүүдлийн үеэр гэнэт цасан шуурга шуурч эхэлжээ. Малаа тууж явсан ээж, хүү хоёр бие биеэсээ салалгүй шуургийг сөрж явсаар харамсалтай нь амь насаа алджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэднийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 5-ны өдөр 13:07 цагт ээж, хүү хоёрын цогцсыг гэрээс нь урд зүгт 15 км-аас олсон байдаг.

                                    

 Харин 16 настай эрэгтэй айлд эсэн мэнд очсон байна.

Эрлийн багийнхан анх олоход ээж нь хүүгийнхээ дээрээс давхарладаж хэвтсэн байдалтай олдсон гэж талийгаачийн ар гэрийнхэн халаглана. Эцсийн амьсгал хураатлаа хүүгийнхээ амыг аврах гэж тэмцсэн "баатарлаг" ээж гэж хоолой зангируулна. 

Нэг айлын хоёр хүн хорвоогоос золгүйгээр явж, үгээр илэрхийлэхийн аргагүй уй гашуутай суух талийгаачийн ар гэрийнхэн "Сум, аймгийнхаа онцгой байдлын албаныханд баярлалаа" гэдгээ биднээр дамжуулж илэрхийлсэн юм. 



14
angry
8
care
14
haha
16
liked
22
love
437
sad
30
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 5 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 6 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 7 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 8 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 8 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 10 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 12 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 13 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр