Талийгаачийн 10 настай охин: Ааваа хоёулаа амьдарна даа

Өнөрцэцэг
2023/11/09

Хөдөөд малчдын түгээмэл унадаг пробокс маркийн автомашинаар гэр рүүгээ зүтгэсэн саахалт айлын хоёр малчин бүсгүй хоёулаа цасан шуурганаар эндлээ. "Машин нь цасанд суучихлаа" гээд хоёул машинаасаа буугаад гэрийнхээ эсрэг зүг алхчихаж. Уг нь гэрээсээ 200-хан метрийн зайд байжээ.

 Цасан шуурга нүүр нүдгүй шуурч байсан учир машин тэрэг эрж хайж чадалгүй хугацаа алдаж, хоёр бүсгүйн цогцсыг цасанд суусан машинаас нь 800 метрийн зайд уулын бэлээс олжээ. Талийгаач Т нь 10, 22, 28 насны гурван хүүхэдтэй, 90 нас гарсан өндөр ээжтэй, эхээс 9-үүлээ байв. 

Биднийг гэр рүү ороход яагаан дээлтэй, үсээ гөлчийтөл самнасан 10 настай бага охин утас ширтэнэ. 90 нас  гарсан ээж нь гар дахь эрхийг хурдан хурдан эргүүлнэ. 

Талийгаачийн эгч нар бололтой настайвтар эгч нар "Өнөрөө бид нар адилхан байна уу" гэж асуун сулхан инээмсэглэж хэсэг сатаарахыг оролдож буй нь илт.

Бага охин болж буй үйл явдлыг гадарласан нь илт, "Ааваа хоёулаа амьдарна даа" хэмээн аавыгаа аргадангуй хэлэх нь хэрсүүхэн. 

Саяхан л бүтэн байсан гэр бүл хагас болчихно гэж хэн, хэн нь үл мэдэх билээ. 

Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. 



11
angry
7
care
12
haha
6
liked
12
love
381
sad
27
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 5 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 6 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 7 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 8 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 8 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 10 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 12 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 13 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр