Шаргалжуут рашаан сувилал боловсрол, байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/11/09

Танай компани Шаргалжуут  наймдугаар багийн сургуульд цахим сургалтын танхим байгуулж байгаа юм байна. Энэ сайхан санаачилгынхаа талаар дэлгэрүүлж танилцуулаач?

-Т.Т: Манай тосгоны сургуульд өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд сурч байгаа. Бид багш нарын мэдлэг, ур чадвар, туршлагыг солилцуулах, сурагчдад хичээлээс гадуур математик, англи хэл болон ирээдүйн иргэдийн гол ур чадвар болох мэдээлэл зүйн цахим сургалт хийх зорилгоор иж бүрэн сургалтын танхим тохижуулан хүлээлгэж өгөөд байна. Анхны хөрөнгө оруулалт 100 гаруй сая төгрөг, цаашдын сургалтын үйл ажиллагааны зардалд нь жил бүр 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөөд байна. Одоо сурч байгаа энэ хүүхдүүд 10,20 жилийн дараагаас энэ байгууллага, газар нутгийг авч явна гэдэгт бид итгэж байгаа. Илүү ухаалгаар удирдаж олон зуун жил энэ газрыг нийгэм, хүн ардад хэрэгтэйгээр авч явах ирээдүйн иргэдийг бэлдэх ажлыг бид одооноос эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Цаашид ч бид боловсрол болон байгаль орчиндоо хийх хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байна. 

Сүүлийн хоёр жилд байгаль орчин руу чиглэсэн нэлээдгүй ажлыг хийсэн гэж сонссон. Цаашид ямар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-Т.Т: Бид сүүлийн 2-3 жил Цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчилж, ус рашааныг хэмнэлттэй ашиглах, хог хаягдлыг бууруулах, рашаан ус хүний хөлд талхлагдахаас сэргийлж  хоёр км орчим зам тавих зэрэг ажлууд хийлээ. Зарим нь ч одоо хийгдсээр байна. Ирэх жилдээ бид саарал усаа ногоон байгууламж, зам талбайн усалгаанд ашигладаг болох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн байгаль орчны олон улсын стандарт ISO 140001:2015 нэвтрүүлэхээр сүүлийн жил гаруй ажиллалаа. Одоо Европын сэргээн босголт хөгжлийн банкны олон улсын зөвлөхүүдтэй нийгэм, хүрээлэн буй орчин, засаглалыг сайжруулахаар ажиллаж байна. -М.Б: Ирэх жилээс Баянхонгор Шаргалжуутын зам тавигдаж эхэлнэ гэсэн мэдээ сонссон. Зам тавигдах нь нэг талаараа ашиг тустай ч нөгөө талаасаа бас ирээдүйд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Шаргалжуутын рашаан булгууд нь байгалийн шүүрлээрээ гарч ирж байгаа. Энэ газар нэг дор хэр их хэмжээний хүн байхад рашаан булгуудад сөрөг нөлөө үзүүлэхгүй вэ гэдэг нь  тодорхойгүй байна. Энийг тодорхойлоход манай зүгээс газрын даац, төлөвлөлтийг нарийвчилж хийе, шаардагдах хөрөнгө оруулалтыг манай компанийн зүгээс хийе гэсэн саналыг аймгийн удирдлагуудад удаа дараа тавьж байгаа. Бид ч гэсэн орны тоо, хүчин чадлаа ирэх жил 20 хүртэл хувиар бууруулахаар төлөвлөж байна. Энэ ч гэсэн байгаль орчин, рашаан усаа хайрлан хамгаалахын төлөө хийж буй бидний санаачилга юм шүү дээ.

Байгаль орчин гэснээс рашаанаар байшингуудаа халааж байгаа нь хэр зөв бэ?

-Т.Т: Шаргалжуутын рашаан ордод байгалийн шүүрлээрээ өдөрт долоон сая литр рашаан ундран гардаг. 1980 оноос урсаад хаягдаж байгаа энэ рашааныг цуглуулж, урсгалаар нь байруудыг халаадаг. Энэ шийдлийг олон улсын зөвлөхүүд зөв гэж үздэг юм байна лээ. Зарим хүмүүс уурын зуух бариач гэдэг. Гэвч Шаргалжуутад астма гэх мэт амьсгалын замын өвчлөлттэй хүмүүс их ирдэг. Энэ төрлийн өвчин эмгэгт маш үр дүнтэй байдаг нь энэ рашааны уур манан судалгаагаар ч тогтоогдсон юм. Гэтэл бид зөрөөд уурын зуух бариад, нүүрс түлээд утаа гаргаад ирвэл энэ эмчилгээний уур амьсгалыг эвдэж сөрөг нөлөө үүсгэх аюултай. Мөн гол ус, рашаан булгуудыг ширгээж байгаа гол шалтгааны нэг нь дулаарал, энэ дулаарлын шалтгаан нь нүүрс түлж байгаа асуудал. Тэхээр бид эргээд байгаль орчноо бохирдуулах, хүн ардын эрүүл мэндэд ашиг тустай рашаан эмчилгээний гол үр нөлөөг устгах энэхүү эрсдэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэдэг дээрээ бат зогсох болно.

-М.Б: Уурын зуухны утаа тортог хаашаа хаягдах вэ?, манай Шаргалжуут рашааны байгалийн тогтоц юу билээ, урд талаараа уулаар хүрээлэгдсэн утаа тортог хаана буух нь ойлгомжтой шүү дээ. Бид чинь Улаанбаатарын утааны хор хөнөөлийн тухай хангалттай ярьж байгаа биз дээ. Хүмүүс жаахан ч гэсэн мэдээлэл, мэдлэгтэй баймаар байна. Эхлээд рашаан ус, байгаль орчноо яаж хайрлаж хамгаалах, зөв зохистой яаж ашиглахаа бодмоор байгаа юм. Бид чинь рашаан ус, байгаль орчиндоо хайргүй хүмүүс биш шүү дээ. Энэ уулын аманд уурын зуух барьж нүүрс түлбэл эл рашааны уур манан орчин тойрон маш их бохирдоно.


Иргэд танайхыг насос тавиад татаж авдаг гэж ойлгодог. Шүүрлээрээ гэдгийг дэлгэрүүлж тайлбарлаач?

-Т.Т: 1975, 2019 онд нөөцийг нь тогтоох багт орж ажилласан гидрогеологич н.Лхагва доктор “Шаргалжуутын рашаан орд маш эмзэг газар, ойр орчимд өрөм тавих, нөөцийг шавхаж тогтоох нь одоогийн рашааны ундаргуудад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзэн урсцаар нь тогтоосон” гэж бидэнд хэлж байсан. Иймд бид зөвхөн байгалийн жамаараа гарч байгаа шүүрлийг тосож ашигладаг. Насос тавьж соруулан ашиглахын эсрэг байр суурьтай байдаг.

-М.Б: Бид нар байгалиараа урсцыг тосож аваад л ашиглаж байгаа. Ямар нэгэн насосоор рашаан усыг соруулдаггүй гэдгийг янз бүрээр ярьж бичээд байдаг иргэд газар дээр нь ирээд нүдээрээ харж болно шүү дээ.

Цаашид танай байгууллага нийгэмд чиглэсэн ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-М.Б: Бид Шаргалжуутын төрийн байгууллагуудтай хамтарч ажиллан тодорхой санхүүжилтийг шийдвэрлэж ажилладаг. Энэ 10 дугаар сард Шаргалжуут наймдугаар багийн бүх ахмадуудаа үнэгүй хүлээн авч сувилж байна. Цаашид ч энэ ажлыг уламжлал болгон хэрэгжүүлнэ. Бас аймгийн бүтэн өнчин хүүхдүүдийг дэмжих тал дээр Д.Мөнхсайхан засаг даргатай ярилцаж байгаа. Тодорхой шалтгааны улмаас энэ асуудал удаашралтай байна.


Ирэх жил Шаргалжуут рашаан сувиллын 70 жилийн ой болно. Энэ талаар тодосгож яриач?

-М.Б: Манай Шаргалжуут рашаан сувилал 1954 онд анх байгуулагдсан түүхтэй юм билээ. Үйлдвэрчний эвлэлийн амралт, нэгдлийн амралт гэж тус тусдаа байсан байдаг. Бид 70 жилийн ойгоо угтаж бүтээн байгуулалтын төлөвлөгөө гаргаж, ажлуудаа хийгээд явж байгаа. Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, шинэ гүүр барих, голын даланг шинэчлэх гэх мэт олон ажлууд байна. Мөн манай байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадуудтайгаа холбогдож, тэдний ажиллаж байсан үеийн туршлага, мэдлэг түүхийг бичиж тэмдэглэж үлдээх гэх мэт олон ажлууд бий. Ойгоо 2024 оны намар тэмдэглэхээр урьдчилан төлөвлөөд байна. Цаг хугацаа тодорхой болохоор хүмүүстээ дэлгэрэнгүй мэдээлнэ.

-Т.Т: Бид рашаан эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Бас сувилуулагчдаа илүү тав тухтай сувилуулах зорилгоор эмнэлгээ шинэчлэн засварлаж, төв байр эмнэлэг холбосон битүү зам барьж байгаа. Мөн рашааны ашиг тусыг нь нэмэгдүүлж, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглахад чиглэсэн судалгаа, эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Сургалт, судалгааны төв байгуулах ажлыг 70 жилийн ойгоос өмнө хийхээр ажиллаж байна. Энэ төв маань өмнөх үеийн сайн туршлага, олон улсын туршлагыг тогтмол судалж эмчилгээндээ нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх юм.

Та бүхэнд баярлалаа

Сэтгүүлч П.Санаадагва




0
angry
0
care
0
haha
2
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн 4 удаагийн түймэр бүртгэгдээд байна 3 цагийн өмнө
​ Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд бараалхаж, боловсрол, судалгааны талаар санал солилцжээ 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг бүх нийтийн их цэвэрлээг зохион байгуулж байна 9 цагийн өмнө
Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ 10 цагийн өмнө
Метроны 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө газрын түвшинд байрлана 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол хүн сансарт ниссэн түүхт өдрийн мэндчилгээ дэвшүүлэв 10 цагийн өмнө
Өнгөрсөн онд согтууруулах ундаанаас болж гэмтсэн 1902 хүн нас баржээ 10 цагийн өмнө
Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлнэ 11 цагийн өмнө
Маргаашаас цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 11 цагийн өмнө
Нэткапитал хиймэл оюунд суурилсан алсын хараа хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа Өчигдөр
Энэ сарын 23-наас ихэнх нутгаар цас орж шуурна Өчигдөр
​ Шүүх: Эмч П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон Өчигдөр
Хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ Өчигдөр
Сүүлийн таван жилийн хугацаанд гол нэрийн хүнс, ахуйн барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн байна Өчигдөр
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө Өчигдөр
Дэлхийн цомын төлөөх тэмцээнд Спортын Гуа-Үжин клуб амжилттай оролцлоо Өчигдөр
Зайсангийн зарим байршилд 5-9 сар хүртэлх хугацаанд хэрэглээний халуун усаа таслуулахаар болжээ Өчигдөр
ХУРД, ХҮЧ, ИТГЭЛЭЭР НЭГДЭВ: ХААН Банк, “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллана Өчигдөр
Улсын хөгжил урагшилсан, одоо л хүний хөгжилдөө анхаарах цаг Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа Өчигдөр