2011: Дотоодын цэргийн 805-р ангийн алба хаагч дөрвөн хал цэрэгт зодуулж, амь насаа алджээ

О.Шүрэнцэцэг
2023/11/20

Одоогоос 12 жилийн өмнө Говь-Алтай аймгаас Дотоодын цэргийн 805-р ангид алба хаахаар ирсэн 20 настай С.Батбаярыг тус ангид алба хааж байсан хал цэрэг болох н.Билэгсайхан, н.Батжаргал, н.Ууганбаяр, н.Дархан нар дарамтлан зодсоноор тархиндаа  хүнд гэмтэл авчээ.

Үүний улмаас бие нь муудаж эмнэлгээр олон сар явсны эцэст амиа алджээ.Тэрбээр гурван эгчтэй айлын ганц хүү байв. Гэрийнхэн нь цэрэгт явах саналыг нь тэр бүр дэмждэггүй байсан гэдэг. Талийгаач С.Батбаяр гэрийнхэндээ хэлэхдээ “Цэргийн алба хаагаад ирвэл ажилд ороход давуу тал болно, бие бялдарын хувьд тэгширч дэг журам мэддэг болно. Тиймээс хүү нь яваад ирье” гэж хэлжээ.

Гэтэл гэрийнхнийгээ цэргийн ангид нь эргэлтээр очиход мөнгө нэхдэг болж. “ХАЛ”-ууд юу л авч өг гэнэ. Хэлснийг нь аваад өгье. Мөнгө хэрэг болоод байна” хэмээн учирлан хэлж байжээ. Гэтэл “Тангаргын баяр”-таа оролцохдоо эрүүл саруул байсан талийгаач С.Батбаярын бие хэдхэн хоногийн дараа муудаж жагсаал дээрээ ухаан алдаж унадаг болсон нь тэр. Энэ байдлыг нь харсан хал цэргүүд өөрсдийн хийсэн гэм буруутай үйлдлээ нуун дарагдуулахаар санаархаж “Угаасаа унаж татдаг байсан гэж хэлээрэй” хэмээн дарамталсан гэдэг. Талийгаач бие нь муудсаар алба хаах боломжгүй болж эмнэлэгт хэвтсэн байдаг. Цэргийн ангиас алба хаах боломжгүй гэж үзэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт таван хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэг бараадсанаас хойш “сайн” гэсэн эмнэлгээр шинжилгээ өгч тархины томографикийн зураг хүртэл авахуулжээ. Шинжилгээний хариу нь “Тархины цус харвалттай” гэсэн дүнэлттэй. Энэ байдлыг туйхан үед Дотоодын цэргийн 805-р ангийн захирагчийн албан тушаал хашиж байсан хурандаа Ж.Цогтбаатарт талийгаачийн ээж Г.Өлзий хэлэхэд “Унаж татаад байвал лам бөөд үзүүл. Бөө болох гэж байгаа ч юм билүү” гэж хэлсэн байдаг. Эрүүл саруул хүү нь цэрэгт татагдаад тархиндаа хүнд гэмтэл аван эмнэлгийн хаалга татаж явахад ангийн захиарагчийн хайхрамжгүй, үл тоосон үг хэчнээн хүнд байсныг ярих ч юм биш...

Талийгаачийн биеийн байдал өдөр өнгөрөх тусам муудсаар байлаа. Тархи толгойг нь амраая. Ядаргаанд орчихсон ч юм билүү хэмээн бодож СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэхээр болов. Горьдлого тээсэн арга мухардсан эх хүний сэтгэлийг яалтай билээ. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн ч эмчийн дүгнэлтээр Улсын нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн хариуг авчээ.

Тухайн үед СЭМҮТ-ийн их эмч С.Байгалмаа талийгаач С.Батбаярыг эмчлэгч эмчээр хүлээн авсан юм. Тэрбээр талийгаач С.Батбаярын биеийн байдал болоод эмчилгээний талаар тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “2011 оны наймдугаар сарын 10нд манай эмнэлэгт ирж хэвтсэн. Ар гэрийнхний хэлж буйгаар цэргүүдэд зодуулсны улмаас бие нь муудаж, ухаан алдаж унадаг болсон гэсэн. Биеийн байдал их хүнд байсан. Шээс цусны анхны шинжилгээнээс шууд л харагдана. Манай тасаг хурцын тасаг. Сэтгэцийн хувьд нэлээд хүнд өөрчлөлттэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл С.Батбаяр манай эмнэлгээр эмчлүүлэх өвчтөн биш байсан. Тйимээс Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзээд шилжүүлсэн”. хэмээн хэлсэн.

Мөн талийгаачийн ар гэрийнхэн “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт Томографикийн шинжилгээ өгөхөд “Тархины цус харвалт” гэсэн оношийг эмнэлгээс өгсөн. Эмнэлгийн шинжилгээний хариу болон эмчийн тодорхойлолт гарын үсэг тамга тэмдэгтэйгээ бүгд байх нь тэр. Ингээд Талийгаач С.Батбаяр 2011 оны 8-р сарын 14нд Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт өөд болсон байдаг.

                                        -Үхлийн шалтгаан юу байв, задлан шинжилгээний хариу-

Талийгаач С.Батбаярын бие муу олон эмнэлгээр шинжилгээ өгөхөд “Сүрьеэгийн менингит” гэдэг өвчний талаар огт сонсоогүйн дээр ямар ч шинжилгээний хариу нь сүрьегийн холбогдолтой гараагүй аж. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариугаар талийгаач С.Батбаярыг Сүрьеэгийн менингит өвчнөөр өөд болсон гэсэн дүгнэлт гарсан. Тухайн үед Шүүх эмнэлгээс томилогдсон задлан шинжилгээний шинжээч эмч Б.Ариунзул задлан шинжилгээний хариуг гаргасан байдаг.


90
angry
3
care
3
haha
3
liked
7
love
32
sad
9
wow

Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.63
2023/11/25
0
0
Алаач алуурчдыг. Хуулиараа чаддаггүй бол өөрсдөө ямар нэг аргаар ал
Хариулах
2405:5700:311:47c:c092:5d1:1be1:4959
2023/11/23
0
0
ЭНЭ шүүх эмнэлгийн АРИУНЗУЛ эмч одоо байгаа л байх даа, Новш юм аа. Үр хүүхэдтэй л байх даа.... ТЭР 4 цэргийг ил болго,,, ийм үр хүүхэд төрүүлсэн өсгөсөн ямар аав ээж байна аа.....
Хариулах
202.21.107.44
2023/11/23
0
0
Хал цэрэг гэгдэх сүнсгүй дөрвөн алуурчинд ял оноох байлгүй дээ. Ингэж ил болсон хэргийг хайхрахгүй чимээгүй өнгөрнө гэж арай байхгүй л байлгүй дээ. Энэ талаар олон нийтэд мэдээлэл өгнө үү холбогдох хүмүүс нь.
Хариулах
202.126.90.131
2023/11/23
0
0
та 4 хэр амьдарч байна?
Хариулах
202.126.90.131
2023/11/23
0
0
ядаж ганц шанаадаад орхичиж болдоггүй юм уу та нар. хүн үхэх хүртлээ нилээн их цохиулж байж үхнэ шүү дээ
Хариулах
202.55.191.194
2023/11/21
1
0
тэр 4 яргачинд хэлэхэд амьдрал ахуй чинь дажгүй юу, бодвол үр хүүхэд гэр бүлтэй болсон л байлгүй, хийсэн нүглээ үр хүүхэд хань ижлээсээ нуулаа ч өөрөөсөө нууж чадахгүй тарчилж л яваа даа хөөрхий
Хариулах
202.55.183.178
2023/12/01
0
0
Өөрсдөө эсвэл үр хүүхэд нь үүрнэ шүү дээ ялтай юм хийсэн бол ял нь заавал ирдэг жамтай.
Хариулах
202.126.90.131
2023/11/23
0
0
зөв
Хариулах
202.55.191.194
2023/11/21
0
1
Ариунзул гоё ариухан нэртэй эмэгтэй та нүглээ даадаг л байгаа, та ч бас үхлийн өмнө очино, зул өргөөд ч даахгүй нүгэл хурааж амьдрах чинь сэтгэлд чинь цөвтэй санагддаггүй юу
Хариулах
66.181.161.116
2023/11/21
0
0
Хал цэрэг мэтийн халтар бацаанууд хүний сайхан хөвгүүдийг зоддог хэн бэ
Хариулах
2405:5700:310:85e7:19d7:ac91:b99f:1a48
2023/11/20
0
0
Алуурчид
Хариулах
218.145.174.8
2023/11/20
0
0
Ямар эхээс төрөлхийн өлөн ХҮН ХОГНУУД төрөөд цэрэгт очсон хүүхдүүдийг тамлаад байдаг байнаа. Төрүүлсэн эх хогтойгоо хорвоогоос яваасай.
Хариулах
202.55.188.115
2023/11/20
1
0
ШШҮХ-ийн.шинжээч эмч нар бүгд худал дүгнэлт гаргадаг. ШШҮХ-ийн захирлаар олон жил ажилласан Дагиймаагийн заавраар төрийн албан хаагч тэр тусмаа эмч нартай холбоотой хэргийг улайн цайм худал дүгнэлт гаргаж хохирогчийн буруу мэтээр хэргийг хаадаг. Дагиймааг Ц.Нямдоржийн хүн гэдэг үнэн. Ариунзул , Ганболд гээд хуурамч дүгнэлт гаргаж дархлагдсан этгээдүүд бий.
Хариулах
66.181.160.12
2023/11/20
5
0
ерөнхийлөгчөөсөө эхлээд цэрэг зодож хэрэгт орж байсан новшнууд зэвсэгт хүчинг удирдаж байна шүүдээ, ийм байхад яаж хэрэг буурхавдээ. цэрэгт явж эрэмдэг болхыг эр хүн болох гэж ойлгодог малнууд үхэж дуусхаас нааш энэ өөрчлөгдөхгүй байхоо.
Хариулах
202.179.21.192
2023/11/20
3
1
Тэр 4, энэ АРиунзул нарт ялыг нь өгөөч.
Хариулах
66.181.161.22
2023/11/20
2
1
Hvnii ami nasiig amin huviin achig sonirholoosoo dord vzeej hudal dvgnelt gargasan emch angiin zahiragch yargalal vildsen 4 alba haagch nart zohih hariutslaga tootshiig urialj bna hvnii ami tsaas bish hereg huuchirdaggvi yum hergiig neej dahin shalgah heregtei
Хариулах
66.181.160.63
2023/11/20
3
1
Хэрэг хуучрахгүй гэдэг.Гомдолоо тавьж 4 нөхдөд хариуцлага үүрүүлэх хэрэгтэй.
Хариулах
2405:5700:300:a8f:2dba:b910:7e4:5d11
2023/11/20
1
0
Тэр 4н ярагчинг олж шийтгэсэн боловуу ийм элэг эмтрэм кейс олон бгаа хохирогчид нэгдэж илчлэх хэрэгтэй өөрсдөө хохироод үлдэх биш дараагийн цэрэг болох залууст сэрэмж болого
Хариулах
202.126.89.120
2023/11/20
0
0
4 нохой хаачсан
Хариулах
202.126.90.71
2023/11/20
0
0
Эвий эвий. Тэр зодсон сэтгэлгүй нөхдүүд үйл лайгаа үүрэх болтугай.
Хариулах
202.131.231.227
2023/11/20
0
0
Ер нь энэ новшийн халз цэргүүд, цэргийн дарга нараас болоод хэдэн хүүхэд нас барсан жагсаалт нэг хийгээд өгөөч. Архив ухаад ч хамаагүй...
Хариулах
66.181.161.3
2023/11/20
0
0
Цэргийн дарга нар шат шатандаа цэргүүдэд анхаарал тавьдаг байгаачээ том дарга нар нь хараа хяналт тавьдаггүйгээс бага дарга нар нь зоддог түрүүч нэртэй цэргүүд нь зоддог энэ цэргийн амьдрал олон жил үргэлжилж байгаа яасан ч цэрэг дэглэлт больдоггүй юм дарга нар хүний гэнэн томоогүй үрсийг зөв хүмүүжүүлэх бна сургалт сурталчилгаа өөрсдийн үлгэр дууриал хэрэгтэй бна
Хариулах
139.5.217.64
2023/11/20
0
0
Ингэж хохирсон залуучууд болон хохирч үлдсэн ар гэрийнхэн бүгд гомдолоо гаргах хэрэгтэй ! Алба хааж бсн ангиа болон яргачидаас нь ял асуу ! Хатуу хариуцлага тооц ! Хэрэг хуучирдаггүй ! Энд Монгол улсын иргэний алтан амьний талаар яригдаж бна шүү ! Мөн алуурчидын талаар ! Монгол улсын иргэн амьд явах эрхтэй !
Хариулах
2405:5700:310:9d68:793c:311c:b024:cd5d
2023/11/20
0
0
Хал цэргүүд л шинээр ирсэн цэргүүдийг их дарамталж дээрэлхэж зоддогийг мэднэшүү. Тэрийгээ уламжлал гэх...
Хариулах
221.165.220.127
2023/11/20
0
0
Huniig iim bolgoson ter humuus zadlan shinjilgeenii ur dun dung tegj hudal gargasan emch ene humuus uiliin urees holuur bitgii unguruusei hairan saihan zaluu buhel buten neg ger buliig amidiin tamd oruulsan aluurchid bn daa ter emch ch gsn aluurchnaas yalgaa alga
Хариулах
202.131.231.227
2023/11/20
3
1
Хүүхдээ явуулахгүй! Угаасаа дайн боллоо гэхэд ялах ч биш, цэрэгтэй байгаад яадгийн.
Хариулах
2405:5700:310:82af:489:d9a4:6801:a79b
2023/11/20
2
0
Bvr jinhen allaga gardag gazar bn hvvhdvvdee tseregt yabuulaltgui yum bn
Хариулах
59.153.86.100
2023/11/20
3
0
Tolgoi ruu n tsohiod alchihsan ym bna sh de
Хариулах
2405:5700:328:21e3:c681:e013:1793:c4e6
2023/11/20
2
0
Arai yuma negniige ingej zodood alaad bdag adilhan hun shde deed dood hal tsereg gej uhsen huur ni bdag yum be
Хариулах
Шинэ мэдээ
Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд оллоо 6 минутын өмнө
2024-2025 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
Хүнсний ногооны үйлдвэрлэлд түүхэндээ анх удаа 183.0 мянган тонн ургац хураан авчээ 1 цагийн өмнө
Зайсан орчмын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн 1 цагийн өмнө
П.Эрхэмбаяр: Н.Өнөрцэцэгт холбогдох асуудлын процессыг ном журмын дагуу явуулаагүй байна 1 цагийн өмнө
Өмгөөлөгч Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгт 4 хэргийг нь танилцуулалгүй цагдан хорьсон 2 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Үгэнд ор, үгүй бол шоронд ор гэдэг үг одоо сэтгүүлчид рүү орж байгаа юм байна 3 цагийн өмнө
​Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхийг зорьж байна 3 цагийн өмнө
Н.Ганибал: Б.Энхбаяр гишүүн ганцаараа бүх мэдээллээ авчихаад Түр хорооны гишүүддээ хуваалцдаггүй 4 цагийн өмнө
Нийт нутгийн 70 орчим хувь зудын эрсдэлтэй байна 4 цагийн өмнө
БОАЖЯ: Ойн санд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан 2 техник, 13 автомашиныг хураан авсан 4 цагийн өмнө
УБ хотын төвд, хүн амын төвлөрөл бүхий бүсэд “Шинэст” барилга, тохижилтын төв шинээр нээгдлээ 6 цагийн өмнө
Нийслэлд 2.6 их наядын орлого төвлөрүүлж, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг зарцуулна 6 цагийн өмнө
Гэр хорооллын 5000 байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараана 6 цагийн өмнө
Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна 7 цагийн өмнө
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ 7 цагийн өмнө
Зарим нутгаар цасаар шуурна 7 цагийн өмнө
МСНЭ: Чөлөөт хэвлэлийг дарах, айлган сүрдүүлэх гэсэн үйлдэлд мэргэжлийн эрх ашгаа хамгаалж ажиллана 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Хууль засагладаг улсад хэн ч хэлмэгдэх ёсгүй 23 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын ХУВААРЬ 23 цагийн өмнө