Увс аймгийн хилийн цэргийн 0245-р ангид алба хааж байхдаа нас барсан 19 настай залуугийн авга эгч Б.Бурмаа манай сайтад хандлаа.
Тэрбээр “Ахын минь удам залгах ганц хүү байсан юм. Ээж нь зургаан настай байхад нь өөд болчихсон болохоор хөөрхий аавыгаа дагаж багаасаа л малчин болно гээд 6-р ангиасаа сургуулиас гарчихсан. 19 настайдаа цэрэгт явна гэж дурласаар явсан. Очоод өөд болчихно гэж яаж мэдэх билээ. Цэрэгт очоод малчин хүүхэд болохоороо цэргийн ангийнхаа малчин цэрэг болсон. Үхэр хариулаад 4 сарын дараа 0245-р ангиас нь аав руу нь “хүү чинь үхэртээ яваад эргэж ирээгүй, өөрийгөө модноос дүүжлээд амиа хорлочихлоо” гэж хэлсэн.
Дүүжилж нас барсан гээд байгаа бургас нь хүн даах ч бургас байгаагүй. Миний бодлоор цэргийн ангийнх нь нэг үхрийг чоно идчихсэн гэж дүү минь утсаар хэлж байсан, тэрнээс болж дарамталсаар байгаад алчихав уу гэж хардаж байгаа. Хамт алба хааж байсан цэргүүдтэй нь биднийг огт уулзуулаагүй. Миний дүү чинь аавтайгаа байнга утсаар ярьж, санаа тавьдаг сайн хүү. Амиа хорлох хүү биш, эсвэл амиа хорлох хүртэл нь дарамталсан гэж харддаг. Энэ хэрэг болоод 1 жил 2 сар болж байхад Увс аймгийн цагдаа одоо болтол шалгаад л байгаа. Дүүгийнхээ хэргийг нэг мөр шүүхээр шийдүүлж, хөгшин ахынхаа санааг амраамаар байна” гэв.
Сэтгэгдэл (27)