Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байлдагч, 18 настай Б нь даргадаа зодуулж, гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар ар гэрийнхэн манай сайтад хандсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах 120 дугаар ангийн удирдах албан тушаалтан байлдагчийг зоджээ.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодрууллаа. Тэрбээр "Өчигдрийн хэлэлцүүлэг дээр аль 10, 20 жилийн өмнөх зүйлс л яригдаж байна лээ шүү дээ. Цэргийн нарийн ширийн амьдрал мэдэхгүй байж, Үндсэн хуультай холбоотой, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэхүү асуудалд хариуцлагатай хандацгаа. Битгий сенсаци болгоод бай" гэв.
Сэтгэгдэл (48)