“Хүү нь цэргийн хүн болно оо гээд” ээж, эмээдээ үнсүүлээд цэрэгт явсан хүү орой нь нүд нь сохорч, сонсголгүй болоод ирсэн талаар бид мэдээлсэн. 18 настай А.Ууганбаяр нь 2003 оны 11-р сарын 02-нд Төв аймгийн Сэргэлэн сумын 016-р цэргийн ангид хуваарилагдан явжээ. Очсон өдөр нь 4 хал цэрэг мөнгө нэхэж, А.Ууганбаяр эмээ ээжийнхээ өгсөн 5 мянган төгрөгийг цэргүүдэд өгчээ. Мөнгийг нь аваад зогсохгүй цэргийн тэлээнийхээ төмрөөр нүүр нүдгүй цохиж, тархины арын яснуудыг нь цөмөлсөн байна. Ингэж зодчихоод “чи хүмүүст бид нарт зодуулсан гэж хэлээд үзээрэй, өөрөө унаж татдаг юм гэж аргалаарай” гэжээ. 18-хан насандаа цэрэгт явж, халагдаж ирээд бөх болох зорилготой байсан хүү 20 жил сонсголгүй, хараагүй тарчилж амьдарч байна. Ээж нь эв эрүүл цэрэгт татагдсан хүүгийнхээ гомдлыг нэхэж цэргийн анги дээр нь очтол “цэргийн нэр хүнд унагаалаа” гэж хэлээд ангийн захирагч нь зодож, өргөдлийг нь ураад хөөсөн талаар ярьдаг. Тэгвэл тухайн үед А.Ууганбаярын ээжийг зодож хөөгөөд хүүг нь цэрэгт хүчээр авч явсан Ж.Болдбаатар хурандаагаас ээж Ц.Алтанцэцэг нь 20 жилийн дараа тодрууллаа.
Бичлэгээр үзэх:
Сэтгэгдэл (88)