LG ELECTRONICS Монголд брэндийн дэлгүүрээ нээлээ

О.Шүрэнцэцэг
2023/11/27

Чанарыг дээдэлдэг хүмүүст зориулагдсан, инновац болон төгс дизайныг хослуулсан, дэвшилтэт технологийн төв

 LG Electronics (LG) нь Монгол Улсын нийслэл, Их хотын зүрхэнд байрлах Галлериа Улаанбаатар төвд “LG Brand дэлгүүр”-ээ нээлээ. Тус компани нь Таван Богд Билдинг Саплай компанитай хамтран ийнхүү “LG Brand дэлгүүр”-ээ нээсэн нь хамгийн орчин үеийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан барааг

Монголын хэрэглэгчдэд хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаагийн илэрхийлэл юм. Албан ёсны дэлгүүрт хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүх төрлийн шинэ бүтээгдэхүүн болон цуврал бүтээгдэхүүнүүд худалдаалагдах юм байна.


 LG Objet Collection хэмээх дээд зэрэглэлийн цуглуулгад Дэлхийн алдартай дизайнеруудын хувийн загвар бүхий дээд зэрэглэлийн цахилгаан хэрэгслийн багцууд багтжээ. Тухайлбал хаалгыг нь онгойлгохгүйгээр, шилийг нь тогшиход дотор нь юу байгааг харах боломжтой. LG InstaView олон хаалгатай хөргөгч, орчин үеийн LG WashTower хувцас арчилгааны систем, LG CordZero A9 утасгүй босоо тоос сорогч, ямар ч ханан дээр жинхэнэ урлагийн бүтээл шиг харагдах LG Gallery Air Conditioner зэрэг бүтээгдэхүүнүүд багтах ба, дээд зэрэглэлийн LG OLED Object зурагтууд нь таны гэрийн орон зайг ухаалгаар шийдэн, өвөрмөц стилиэр баяжуулах боломжийг олгоно.

 Хиймэл оюун ухаанаар ажилладаг LG угаалгын машин болон богино долгионы зуухнууд нь хувцас угаах, хоол хийх ажлыг аль болох энгийн, хэмнэлттэй, хурдан болгох боломжийг хэрэглэгчдэд олгожээ. Мөн аяга таваг угаагч, шарах шүүгээ, гал тогооны утаа сорогч, плитка зэрэг нь эргономик дизайнтай бөгөөд ямар ч гал тогооны өрөөнд төгс зохицох юм байна.

 LG тоглоомын мониторууд нь дүрсний чанарын гайхамшгийг мэдрүүлэх ба тухайн тоглоомын ертөнцөд бүрэн орох боломжийг өгдөг.

 Та бүхэн албан ёсны дэлгүүрийг зорин ирж, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, зурагтуудын дүрслэлийн чанарыг харж, өөрийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг сонгон авах боломжтой боллоо.

LG-ийн албан ёсны дэлгүүрийн нээлтийн үеэр зочдын дунд сугалаа явагдсан бөгөөд LG OLED зурагт, хатаагч машин, LG Styler хувцас арчилгааны уурын системийн эздийг тодрууллаа.

 #TavanBogdGroup #LGElectronics #openningceremony


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20