​ ҮР ДҮН: Дөрвөн хал цэрэгт зодуулаад сохор, дүлий болсон цэргийн хэргийг сэргээн шалгахаар болжээ

О.Шүрэнцэцэг
2023/11/30

2003 оны 11 дүгээр сарын 2-нд Зэвсэгт хүчний 016 дугаар ангид цэргийн албанд татагдаад очсон өдрөө дөрвөн хал цэрэгт зодуулсан Алтанцэцэгийн Ууганбаяр “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэгт ирж оролцсон юм. Тэрээр хал цэргүүдийн зодуурын улмаас нэг нүд нь сохорч, насаараа сонсголгүй болж хохирсон харамсалтай тохиолдлын нэг юм.

 Хэлэлцүүлэгт ээжийнхээ хамт ирж оролцох үедээ тэрээр, “Хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өг” гэж албаныхнаас хүссэн юм. Энэ дагуу ээж хүү хоёр БЗД-ийн иргэний шүүхэд хандсан бөгөөд уг хэрэг дээр ЗХЖШ, БХЯ-ыг иргэний хариуцагчаар татаад байгаа юм байна. Мөн хэргийн хавтаст хэргийн материалыг ХУД-ийн прокурорын архиваас авахаар очиход тус газраас “Архивт байсан цэргүүдийн бүх хавтаст хэргийг улс шалгахаар авч явсан” гэсэн хариу өгчээ. Уг мэдээллээр, хэрэг нь хаагдсан хохирогч цэргүүдийн материалыг холбогдох байгууллагаас шалгаж эхэлсэн юм байна.
“Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэгт оролцсон хохирогч болон тэдний ар гэрийнхний зүгээс хохирогчдын хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, дахин шалгаж өгөхийг хүсч байсан юм. Тэгвэл энэ хүсэл нэг алхам урагшилжээ.



0
angry
0
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.141
2023/12/01
0
0
Хал ба ахлах оны ялгаат цэргүүд бие биенээ ба доод оны цэргээ дээрлэхэн зодож доромжлон тоглодог нь цэргийн ангиудад байх ёстой гэж уламжлан ирсэн юм билээ. Цэргийн дарга.ЖА нар нь ч өөрсдөө халширдаг юмуу, залхуурдаг юмуу өөрийн ажлаа дээрэлхүү зоддог, атман гэх мангардуу, сэтгэлгүй, дээрэлхүү цэрэгт хариуцуулаад орхидог юм билээ. Тэд хийх ажилгүй учир цаг өнгөрүүлэхийн тулд танхайрч тоглодог нь бодит үнэн. Хал цэргийн яргалалыг зүйлгүй усгахад л цэргийн амьдрал эрүүл амьд болохоор байгаа юм даа. Он оноор нь тусгаарлан байрлуулах, цэргийн ангид хатуу дэг журам тогтоох зэргээр тодорхой арга хэмжээ авч цэргийн албаны нэр хүндийг өргөх хэрэгтэй. Тэр бага дарга, ЖА гэдэг нөхдүүдэд учир их бий, тэд хийдэг, хариуцлага хүлээдэггүй, дарга нар нь хүлээдэг буруу арга барил байсаар байгаа нь энэ хэргийг даамжруулдаг санагддаг. Гэмт хэрэг эндээс эхэлдэг нь нууц биш.
Хариулах
59.153.112.44
2023/12/01
1
0
4 hal tsergiig ol shorond hataa
Хариулах
221.165.220.127
2023/12/01
0
0
Buhel buten neg hunii amidraliig tam bolgoson hugiin yumnuud zohih shiitgelee avaasai
Хариулах
202.179.21.192
2023/11/30
0
0
Гэмт хэрэгтнүүд олон жил гэмт хэрэг хийгээгүй мэт амьдарсан байна.
Хариулах
202.179.21.192
2023/11/30
0
0
Ашгүй дээ.
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20