Цахим шилжилтийг шинэ шатанд гаргах 120 хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо

О.Шүрэнцэцэг
2023/12/07

Үндэсний цахим шилжилтийг дараагийн шатанд гаргаж, нийгэм эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг нээх зорилгоор 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцан ажиллаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болголоо.

Зөвхөн төрийн үйлчилгээнд бус, бусад салбарын үйл ажиллагаанд цахим шийдлийн боломжийг хааж, “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбараар”, “бичгээр” зэрэг цаасан суурьтай баримт бичгийг шаардсаар байгаа дээрх хуулиудыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн өөрчилж байгаа юм.


Инновац, цахим бодлогын байнгын хороо хуулийн төслүүдэд салбар бүрийн саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэгт төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан ажиллалаа.

120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

  • Цахим баримт бичгийг цаасан баримттай ижил түвшинд хүлээн зөвшөөрөх,
  •  Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх заалт бүрэн хэрэгжих,
  • Мэдээллийн сангуудын зөрүүг арилгах,
  • Заавал цаасаар хийдэг байсан тодорхой салбарын гэрээ, хэлцлийг тоон болон цахим гарын үсэг ашиглан хийх,
  • Төрийн байгууллагаас зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж авахаар заасан харилцаанд тоон болон цахим гарын үсэг хэрэглэх,
  •  Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахимаар гаргаж, хариуг цахимаар хүргүүлж, авах,
  • Банкны үйл ажиллагааг цахимжуулах, финтекийн хөгжлийг дэмжих зэрэг давуу талууд үүсэх юм.

/УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 2023.12.06/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.156
2023/12/07
0
0
Бүх банкууд одоог хүртэл иргэний үнэмлэх шаардах юм энэ хэзээ болих вэ
Хариулах
Шинэ мэдээ
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 25 минутын өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2 цагийн өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 6 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 20 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 21 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 23 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 2026/06/04