Монголд Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж сайт хаасан болон үүсээд буй асуудлуудад Олон Улсын сэтгүүлчдийн холбоо анхаарч эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/12/07

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан, сэтгүүлчийн ажлаа хийхэд саад учруулсан үйлдлийн талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбоонд мэдээлэл хүргүүллээ.

Тухайлбал 2023 оны 12 дугаар сарын 01-02 шилжих шөнө zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг шууд зогсоосон асуудлыг мэдээлэв. Мөн МСНЭ-ээс энэ дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ танилцуулсан юм. 

Үүний дагуу ОУСХ-ноос  zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Цензургүй багийн сэтгүүлч Ж.Баттуул, мөн Эрүүгийн хуулийн 13.14 заалтаар гэмт хэрэгт буруутгагдаад буй сэтгүүлчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг МСНЭ-ээс хүслээ. 

Тодруулбал, ОУСХ-ны Ази номхон далайн бүс хариуцсан захирал Александр Олук өчигдөр /2023.12.06/ МСНЭ-д имэйл илгээсэн юм. Тус имэйлд “Танай хоёр сэтгүүлч албан тушаалтнуудын гэмт хэрэг, авлигатай тэмцсэнийхээ улмаас нэвтрүүлэг болон сайтаа хаалгасан, хилийн хориг /2023.12.29/ тавиулсан талаар мэдээлэл авлаа. Энэ талаарх бүрэн мэдээллийг МСНЭ-ийн өмнөөс ирүүлэхийг хүсч байна. Бид энэ хэргүүдийн талаар судлан, хамтран ажиллах болно” гэжээ. 


0
angry
0
care
3
haha
37
liked
3
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.68
2023/12/08
1
0
МАНай хулгайчууд яагаад энэ сайт тв нтртэй хаалтын гэрээ хийдэг юм, ямар хулгайгаа нуух гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж аваад байгаа вэ. улс орон газар нутаг бүгд МАН хулгайчууд зарж дууслаа. хэвлэл мэдээлэл таг дуугүй псдаа.
Хариулах
202.21.125.66
2023/12/08
0
0
ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙДГЭЭ БОЛЬЧИОД БИ ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВНА ГЭЖ ХЭЛЖ БАЙ...ХААЛТЫН ГЭРЭЭГЭЭР ХЭДЭН АРВАН САЯ ТӨГРӨГ АВЧААД ЯМАР ЮМАА СЭТГҮҮЛ ЗҮЙ ШУДРАГА ЁС, ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭЛ ЯРИХ ВЭ, БОДИТ ОЙЛГОМЖТОЙ АЛДААГАА ЗАСАА, ХУВЬ ХҮНИЙ АРАНШИНГАА ТАТ
Хариулах
202.126.88.180
2023/12/08
0
0
Сэтгүүлчийн холбоо эхлээд ёс зүйн асуудлаа авч хэлэлцээч.Өнөрцэцэг гэдэг хувь хүнийг яриад байгаа юм бишүү
Хариулах
66.181.191.160
2023/12/08
0
0
УРТ ҮСТЭЙ УХААН БОГИНО ХҮМҮҮСИЙГ УЛС ТӨРД ОЙРТУУЛБААС УЛС ГҮРЭН МӨХӨЖ УРД ХОЙТ ХӨРШИЙН ЭРХШЭЭЛД ОРСОН ТҮҮХЭЭ МАРТАЖ БОЛОХГҮЙ
Хариулах
2405:5700:310:2b81:716f:9769:7b4:4730
2023/12/08
0
0
улс оронд, ард иргэдэд сэтгүүлч гэдэг хамгийн хэрэгтэй хамгийн ил тод бх ёстой нэн чухал хүчин зүйл мөн шүү, сэтгүүлчид сайт, телевиз ард иргэд бидэнд нээллтэй эрх чөлөөтэй бх хэрэгтэй шүү дээ энэ хүүкийн нам ман ёстой иргэн болгоны хараал идэж бнаа
Хариулах
2405:5700:300:231c:5da1:6d69:155c:d18
2023/12/08
1
0
Сэтгүүлч хүн бол бүх юманд тэгш хандах ёстой. Тэрнээс хэсэг бүлэгтэй нь хаалтын гэрээтэй байх гэсэн ОУ ын дүрэм байхгүй л болов уу
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20