Шүүхээс Зариг сайтын үйл ажиллагааг хязгаарлаагүй байхад төрийн тодорхой эрх бүхий байгууллагуудаас хязгаарлаж байгаа нь энэ процесс анхнаасаа хүний эрхийн зөрчилтэй, хууль тогтоомжийг гажуудуулсан гэдэг нь харагдаж байна. Мөн удаа дараа прокурор дуудахад ирээгүй гэдэг нь хэдэн удаа дуудахад хэдэн удаа ирээгүй нь тодорхой бус. Удаа дараа ирээгүй бол хуулийн дагуу албадан ирүүлэх боломжтой.
Иргэн Н.Өнөрцэцэгийн холбогдон шалгагдаж байгаа хэрэг бол хөнгөн төрлийн гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэг. Үүнийг зохицуулах хууль зүйн зохицуулалт нь торгох болон зорчих эрхийг нь хязгаарлах.
Гэтэл 30 хоног цагдан хорино гэдэг зохицуулалт өөрөө учир дутагдалтай. Гэм буруутай гэж тооцон авах гэж буй эрүүгийн хариуцлагаас илүү өндөр хариуцлагыг оногдуулж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. НҮБ-ын хүний эрхийн шинжээч нар Монгол улсад дур зоргоороо баривчлах нь хэрээс хэтэрлээ гэж зөвлөмж хүргүүлсэн. Энэ дагуу тодорхой ажлууд хийгдэхгүй байна гэдгийг өнөөдөр шинжээч нар хэлж байна. 98 хувь нь дур зоргоороо баривчлах буюу хүний эрхийн зөрчилтэй байгаа. Ингэж хохирч байгаа хүмүүсийн цаана, ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд үр хүүхэд нь ард нь үлддэг. Хэн үр хүүхдийг нь асран хамгаалах юм бэ? Нийтлэг харахад шүүгчийн захирамж дээр дүүргийн засаг дарга нарт хариуцуул гэж заасан байдаг. Ямар дүүргийн засаг дарга нар өнөөдөр айлын хүүхдийг халамжлаад сууж байна. Ингэж л эрх мэдэлтнүүд хуулийг гуйвуулж, гажуудуулдаг" хэмээв.
Сэтгэгдэл (38)