Бүх төрлийн малаа дундын зуучлалгүй арилжина

О.Шүрэнцэцэг
2023/11/08

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна.

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих боломжтой юм.

            Дундын зуучлалгүйгээр малчин үйлдвэрийг холбосон дээрх арилжаанд оролцсоноор үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалтын болон тээврийн зардал хэмнэх давуу тал бий болно. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа арилжих,  төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Түүнчлэн оролцогч талуудад тогтвортой харилцаа бий болгож, урт хугацааны хамтран ажиллах боломж үүсгэдэг малчин, хоршоо, үйлдвэр хоорондын биржийн худалдах, худалдан авах форвард гэрээг байгуулах боломжтой юм.

Арилжаанд оролцох малчид орон нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй ирэх ба  малд мал эмнэлгийн хяналт хийгдсэнээр арилжаанд оролцуулна.

Мөн Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг олгох юм. Малчид багийнхаа засаг даргын тодорхойлолтоор тус хөнгөлөлтийг авна.

Өнөөдрийн байдлаар 3 аймгийн 7 сумаас 700 гаруй тоо толгой малын бүртгэл хийгдэж,  10 гаруй үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна.

Биржийн төвлөрсөн арилжаанд оролцох малчин, үйлдвэр аж ахуйн нэгж, малын тоо хэмжээний бүртгэл явагдаж байна.

Энэ баасан гарагт зохион байгуулагдах амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах гэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 1 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 1 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 1 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 2 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 3 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 5 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 5 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ 19 цагийн өмнө
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав 21 цагийн өмнө
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 22 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой 22 цагийн өмнө
"Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан үе, үеийн генералуудад хүндэтгэл үзүүллээ 23 цагийн өмнө
Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана 23 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа Өчигдөр
Ээж модонд архи, сүү, хадаг хэрэггүй ус хэрэгтэй. Амьдралын эх ус, усны эх мод Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр