"Органик-тогтвортой хөгжлийн гарц" органик үйлдвэрлэгчдийн YII чуулган болж байна

О.Шүрэнцэцэг
2023/10/12

Органик үйлдвэрлэгчдийн 7 дугаар чуулганыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ. Тэрбээр хэлсэн үнэндээ” Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан “...Монгол хүн бүр аюулгүй эрүүл хүнсээр хангагдах эрх,...хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой системийг бүрдүүлэх, органик хүнсний хэрэглээг дэмжих,...хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоодын хяналтаа сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ баталгаажуулах,  баталгаажуулалтын  байгууллагын тоог нэмэгдүүлэх…” зорилтыг хэрэгжүүлэхэд органик үйлдвэрлэл чухал хувь нэмэр оруулна” хэмээв.

“Органик-тогтвортой хөгжлийн гарц” органик үйлдвэрлэгчдийн YII чуулган нь бүтээгдэхүүний бодит өртгийг тооцох, хүрээлэн буй орчин, агаар, ус, хөрсний бохирдол, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж буй этгээд хариуцлагаа хүлээдэг зарчим руу шилжих ажлыг эхлүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, урамшуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, органик үйлдвэрлэгчдийн өмнө тулгараад байгаа асуудлаа хамтран шийдвэрлэхэд чиглэж байгаа ба салбарын 120 орчим төлөөлөгч оролцож байна. Азийн органик үйлдвэрлэгчдийн холбоо, Азийн бүтээмжийн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Монголын бүтээмжийн төв дэмжин ажиллаж байна.  

Манай улсын хүлэмжийн хийн 48.5 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас, үүний 75 гаруй хувь нь малаас ялгарч байна.

Тиймээс органик, тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчимд шилжих шаардлагатай. Монгол улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан ч одоогоор 1%-д ч хүрэхгүй байна.


УИХ, Засгийн газраас Органик хүнсний тухай хууль, дагалдах бүх журам, аргачлал, жагсаалтыг 2016-2018 онд баталж, мөрдөж эхэлсэн. Ингэснээр Монгол улсад органик үйлдвэрлэлийг эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн. Өнөөдөр Монгол улсад 22 хамтын, 2 хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага органик хүнсний тохирлын үнэлгээг гүйцэтгэж, Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn-д баталгаажсан  органик, шилжилтийн үеийн, импортын ний 411 органик хүнс бүртгэлтэй байна.


Хууль батлагдсанаас хойш Монгол улсын органик салбарыг хөгжүүлэх чиглэлээр чамлалтгүй ажил хийсэн боловч салбарын өмнө тавьсан  зорилтоо хэрэгжүүлэх, Парисын уур амьсгалын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх,   дэлхийн органик үйлдвэрлэлийн хөгжил болон цахим эринтэй хөл нийлүүлэн алхах, органикийн хууль дүрэм журам, баталгаажуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20