Монголд тохиромжтой хүлэмжийн загвар, хүлэмжид тариалахад ашигтай таримлуудыг тодорхойлно

О.Шүрэнцэцэг
2023/10/07

     Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 3 дугаар хэсгийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажилд импортоор авч буй хүлэмжийн 15407 тонн хүнсний ногооны 100 хувь дотоодын хүлэмжийн үйлдвэрлэлээр хангахын тулд шинээр 50.0 га өвлийн, 100 га зуны хүлэмж нэмж байгуулан хүлэмжийн талбайг 270 га талбайд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн аж ахуй байгуулахад урт хугацаат зээлийн эх үүсвэр бий болгох, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагаас хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүлэмжийн аж ахуйн технологийг хөгжүүлэх судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн технологийн мэдлэг чадвар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, чадавхижуулах чиглэлээр салбарын яамнаас идэвхтэй ажиллаж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллагуудтай хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхлүүлээд байгаа юм. Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуйг бий болгох бөгөөд төслийн суурь судалгааны тусламжтайгаар Монгол орны цаг уур, агро-экологи, зах зээлийн чиг хандлагад тохиромжтой хүлэмжийн загвар, хүлэмжид тариалахад хамгийн ашигтай таримлууд зэргийг тодорхойлох юм.

 Төслийн суурь судалгааны хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон төслийн судалгааны багийнхан нийслэл, нийслэл хот орчмын зарим хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, аж ахуйн эрхлэгчдийн санал хүсэлтийг нь сонсож, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 11 минутын өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 16 минутын өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 23 минутын өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 29 минутын өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 50 минутын өмнө
Эхлээд хүнээ шүтье! 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай 6 цагийн өмнө
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана 6 цагийн өмнө
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна 21 цагийн өмнө
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд Өчигдөр
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна Өчигдөр
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ Өчигдөр
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ Өчигдөр