МОНГОЛ- ХЯТАДЫН 4 ДЭХ ЭКСПОГИЙН ХҮРЭЭНД НОГООН ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2023/09/08

Монгол- Хятадын 4 дэх экспогийн хүрээнд “Ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн танилцуулах хуралдаан” Хөх хотод зохион байгуулагдлаа.  


Хуралдааны нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ХҮБХЗГ-ын дарга Д.Довчинсүрэн, ЖДҮГ-н дарга Я.Эрдэнэсайхан нар үг хэлэв. 

Тус хуралдаанд Монголын болон БНХАУ-ын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулж хөрөнгө оруулалтын боломжуудыг санал болгов. 


Монгол улсын талаас Хөдөө аж ахуйн түүхий эдийн болон бүтээгдэхүүний дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар Дархан арьс шир ҮТП, үр тариагаар бордсон дээд зэрэглэлийн үхрийн мах экспортлох боломжийн талаар Мийтагро ХХК, цагаан идээг экспортод гаргах боломжийн талаар Тэсо ХХК тус тус танилцуулга хийлээ. 

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголыг Хятад улсын газар тариалан, мал аж ахуйн голлох бааз газар болгохоор зорин ажиллаж байгаатай холбогдуулан төслүүдээ танилцуулав. 

ӨМӨЗО орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сүүний үйлдвэрлэл, махны үхэр, хонь, эрдэнэ шиш, төмс, ноос ноолуур, малын тэжээл зэрэг долоон том аж үйлдвэрийн салбарыг идэвхтэй бий болгон хөгжүүлэхээр зорьж байна. 

Одоогийн байдлаар жилдээ 20 тэрбум кг үр буудай, 1.5 сая тонн мах махан бүтээгдэхүүн болон 5 сая тонн сүүг гадагш бусад мужид нийлүүлж нийт Хятад улсын хонины махны 1/5, үнээний сүү 1/5, үхрийн махны 1/10, ноолуурын 2/5, малын тэжээлийн 1/6 болон 1/10 олон үр тарианы шошны хэрэглээ Өвөр Монголоос хангагдаж байна.  

Үйлдвэрлэлтийн хэмжээгээр үзэхэд сүү, хонины мах, үхрийн мах, ноолуур, малын тэжээл, наранцацог зэрэг 6 нэр төрлөөр бүх улсын хэмжээнд нэгт орж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20