“Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/12/11

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Зөвлөгөөний эхэнд Хотын дарга нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирэхээр төлөвлөн ажиллахыг даалгав. Түүнчлэн автобусны парк, хүний нөөцийг бэлтгэж, маршрутын өөрчлөлтийг төлөвлөх юм.

Нийслэлийн 2024 оны төсөв батлагдсантай холбоотойгоор энэ ондоо  багтаан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүх төлөвлөгөөг батлан, тендер сонгон шалгаруулалтаа зарлаж дуусгах, дүүргүүд рүү эрх шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг мөн үүрэг болголоо.

Түүнчлэн шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтын ажлуудын явцыг дүүргийн удирдлагуудаас тодруулав. Дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд аль болох богино хугацаанд гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтын ажлуудыг хийнэ гэдгээ хэлж байлаа.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр Ажлын хэсэг байгуулах бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах Ажлын хэсгийг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, энэ хүрээнд иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээр хийнэ. Түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлах бөгөөд холбогдох журмуудыг эцэслэхийг үүрэг болгов. Тэрчлэн “Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг хэлж байлаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль арванхоёрдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс УБЗАА, Дүүргүүдийн Засаг дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой захиалгуудаа ирүүлэх,
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх,
  • Автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийх,
  • Хотын соёлыг түгээсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах,
  • Улаанбаатар хотод жуулчид хүлээн авах хөтөлбөр боловсруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож, жуулчид ирэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.   

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.217.139.240
2023/12/12
0
0
Нураах биш буулгах гэсэн үгээр хэлдэг
Хариулах
202.126.88.73
2023/12/11
0
0
Нураана буулгана торгоно шүүнэ шийтгэнэ хорино шүрдэнэ шүүрнэ гээд л энэ монгол улс яанаа,яавч ийм хачин байдал буруу байхаа,хөгжих урагшилах тухай ярихаа ч бодохоо ч байлаа,
Хариулах
Шинэ мэдээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 1 цагийн өмнө
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 5 цагийн өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 19 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 20 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 22 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов Өчигдөр
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ Өчигдөр
Бага зэргийн бороо орно Өчигдөр
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 2026/06/04
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 2026/06/04