Хүүхэд ханиад хүрсэн бол цэцэрлэг, сургуульд явуулахгүйгээр гэрээр эмчлэхийг зөвлөлөө

О.Шүрэнцэцэг
2023/12/12

Эрүүл мэндийн байгууллагуудаас өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөгөө мэдээллийг өглөө. Иймд эцэг эхчүүд шууд эмнэлгийн яаралтай хүлээн авах дээр хүүхдээ дагуулж, 103 дуудахаасаа илүү ойр байгаа буюу ачаалал багатай өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандахыг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөв. Энэ жилийн томуугийн өвчлөлийн онцлог болон түүнээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчид юуг анхаарах ёстой талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх баг дараах мэдээллийг танилцууллаа. Энэ удаагийн томуугийн эхэлж байгаа байдал, эмнэлзүйн ажиглалтаас харахад нярай хүүхдүүд хатгалгаагаар хүндрэх байдал ажиглагдаж байгаа аж. Иймд нярай хүүхдээ өрхийн эмчдээ үзүүлээд давтан хоёр хоноод эргэж үзүүл гэсэн тохиолдол заавал эргэж хандах шаардлагатай гэв.

Нярайн аминд аюултай шинж тэмдгүүд:

  • Өндөр халуурах
  • Бөөлжих
  • Хөхөндөө дургүй болох
  • Унтаарах

Дээрх шинжүүдийг анзааралгүй өнгөрөөж болохгүй, эмнэлэгт цаг алдалгүй хандахыг зөвлөв.


1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20