"Нүүрсний" гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.12.13/ 10:00 цагт болно.
Уг гэм буруугийн шүүх хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон ч гэрч, оролцогчдын ирц бүрдээгүй учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргаж, уг хүсэлтийг шүүгч нар хэлэлцэж улмаар шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна