ЭМДҮЗ-өөс баталсан шинэчилсэн тогтоолуудыг танилцуулах цуврал сургалтыг зохион байгуулж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/07/28

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж шинэчилсэн журмуудыг баталсан.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын цахим системд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, тусламж үйлчилгээний нэхэмжлэл, анхан шатны маягтын дагуух мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авах, тогтоолыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд сурталчлах, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад журмын талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг шуурхай авч хэрэгжүүлж байна.


  Энэ хүрээнд 07 сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ЭMДҮЗ-ийн тогтоолуудын талаар ойлголт мэдээлэл өгөх сургалтын үе шаттай зохион байгуулж бөгөөд өнөөдрийн сургалтад төрийн болон хэвшлийн ЭМБ-ын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд жагсаалт,  төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолыг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ээлжит сургалтаа зохион байгууллаа. 

  Сургалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон ажил хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийж, оролцогчдын сонирхосон асуултад  хариуллаа. 

Өнөөдрийн сургалтад танхимаар 50, цахимаар 350 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Цаашид сургалтыг цувралаар зохион байгуулах бөгөөд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад сургалтын зарыг цаг тухайд  нь мэдээлнэ. 

  Мөн өнөөдрийн сургалт мэдээлэлтэй холбоотой танилцуулга,тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дэлгэрэнгүй файл мэдээллийг  ЭМДЕГ-ын албан ёсны www.emd.gov,mnсайт болон сошиал  хаягуудад нэгдэж QR, линк хэлбэрээр авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20