Шинэчилсэн тогтоол, журмын танилцуулах нэгдсэн сургалт Өвөрхангай аймагт эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/08/09

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт орсонтой холбогдуулан ЭМДЕГ нь хууль тогтоомжыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүдийн талаар танилцуулах ойлголт мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг хөдөө орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд 8 дугаар сарын турш нэгдсэн сургалтыг баруун, төв, зүүн бүсд зохион байгуулна. Анхны сургалтыг баруун бүсээс эхэлж байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Баян-өлгий, Баянхонгор, Говь-алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг хамруулан ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН СТРАТЕГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ, ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ИЛ ТОД БОЛГОХ НЬ” сэдэвт нэгдсэн сургалтаа өнөөдөр Өвөрхангай аймагт эхлүүллээ.

Сургалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын зөвлөхүүд, баруун бүсийн 8 аймгийн ЭМДХ-ийн удирдлагууд, албан хаагчид, өрх болон сумын Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Хувийн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилчид  зэрэг нийт 100 гаруй хүн оролцож байна.


Сургалт 08 сарын 8-11-ны хооронд гурван хоног үргэлжилнэ. Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтын шинэчлэлийн үндсэн зарчим, стратегийн худалдан авалтын концепц, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлого, салбарын үйл ажиллагаа,  2023 онд шинээр болон шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журмыг танилцуулах нэгдсэн мэдээлэл зөвлөмжөөр  хангаж ажиллах юм. Ингэснээр бүс бүрт сургагч багш бэлтгэгдэж, орон нутгийн даатгалын нэгжүүд чадавхжиж, гэрээт эрүүл мэндийн байгууллага, иргэдийг тогтмол нэгдсэн мэдээ мэдээллээр хангах эргэх холбоотой ажиллах зэрэг ач холбогдолтой.

Бид сургалтыг нээлттэй зохион байгуулах зорилгоор цахимаар шууд дамжуулж байгаа бөгөөд мөн сургалттай холбоотой мэдээ мэдээллийг ЭМДЕГ-ын албан ёсны цахим хаягуудад нэгдэж авах боломжтой.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20