Тэрбээр “Даваа гарагийн шөнө ШТС-уудын 30 хувь нь нээлттэй, 70 хувь нь хаасан нөхцөл байдалтай байсан. Өчигдрийн хувьд 40 хувь нь ажиллаж, 60 хувь нь хаалттай нөхцөл байдалтай байна. Өнөөдрөөс АИ92-ын нийлүүлэлт маш сайн байна. Бензиний үнэ өсөхгүй. Тийм д иргэд тайван байх хэрэгтэй. Иргэдийн 70 хувь нь бензин дууссан байна. 30 хувийнх нь автомашины банк талаас дээш байна. Тиймээс бусдадаа боломж олгох хэрэгтэй. БНХАУ-аас ирж байгаа Евро-5 ангиллын дизель түлш хангалттайгаар зарагдаж эхэлнэ. Улаанбаатар хотын дизель түлшний хэрэглээ 8000 тонн байдаг. БНХАУ-аас ирж бараг 6000 тонн дизель түлш ирээд, бууж байна. ШТС-ууд огт алдагдалгүй болсон. Намайг сайд болохоос өмнө үнэ нь 900 ам.доллароор АИ92 импортолдог байсан бол одоо 705 ам.доллароор импортолж байна. Ямар ч ААН алдагдалтай гэх гомдол гаргаагүй.
Би ААН-ийг бойкотлоод, бусдад нялзайгаад байгаа асуудал огт байхгүй. Ганбаатар огцронгуут бүх зүйл шийдэгдчихдэг бол уучлаарай. Би төрөөс ямар хулгай хийчихсэн биш надад илүү амар л болно шүү дээ. Би асуудлаас, хариуцлагаас зугтаад явчихдаг хүн биш. Энэ асуудал хоёроос гурав хоногт хангалттай шийдэгдэнэ. Приус банкаа дүүргээд 14 хоног хангалттай явна. Иргэд өөрсдөө дараалал үүсгээд байгаа учраас хүндрэл үүсэж байна.
Сэтгэгдэл (29)