Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа

О.Шүрэнцэцэг
5 цагийн өмнө

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2024 оны төсвийн төсөлтэй хамт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг мөн өргөн мэдүүлэв. Төсөлд нийслэлийн төсвийн орлогыг 2,598.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оныхоос 29.9 хувиар өссөн дүн аж. Тэгэхдээ 93.1 хувь нь татварын орлогоор, үлдэх хувь нь татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. Харин төсвийн нийт зарлагын 46.3 хувь буюу 1,109.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулах аж. Үүнд төрийн албан хаагчдын цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэхтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн 109 байгууллагын 7087 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, алслагдсан 3 дүүрэг ажиллаж буй төрийн албан хаагч болон соёлын байгууллагын ажилтнуудад олгох тэтгэмж, холбогдох хуулийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговрын зардал, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний зардал...зэрэг нь томоохон зардлуудыг эзэлж байна.

Харин 230.3 тэрбум төгрөгийг нийслэлээс улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тооцсон бол Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг байхаар хуваарилжээ. Төсвийн хуулийн дагуу ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг авсан байна. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 9 дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс 630 гаруй санал ирүүлснийг Засаг дарга онцоллоо.

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын холбоос замыг нэмж, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, хотын эдийн засгийг тэлэх зэрэг бодлогыг баримталсан аж. Тэр тусмаа УИХ-аар баталж буй нийслэлтэй холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангахад 2024 оны төсөв чиглэгдэнэ гэдгийг Засаг дарга энэ үеэр хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • “Урт Цагаан”-Ыг Нийслэлийн Өмчийн Бүртгэлээс Хаслаа2023/12/06 13:36
  • 2024 Онд Газрын Төлбөрийн Орлогоос ₮86.77 Тэрбумыг Төсөвт Төвлөрүүлнэ2023/12/06 13:32
  • Нийслэлийн 2024 Оны Төсвийг Баталлаа2023/12/05 18:49
  • Хороодын Хуралдаанаар Нийслэлийн 2024 Оны Төсвийн Төслийг Хэлэлцлээ2023/12/04 16:44
  • Улаанбаатар ЮНЕСКО-Гийн “Бүтээлч Хотуудын Сүлжээ”-Нд Гар Урлал, Ардын Урлагаар Нэгдэн Орсон Анхны Хот Боллоо2023/12/01 16:21
  • Нийслэлийн 2024 Оны Төсвийн Төслийн Эхний Хэлэлцүүлгийг Хийлээ2023/11/30 18:10
  • Дорноговь Аймгийн ИТХ-Тай Хамтарсан Сургалт Зохион Байгууллаа2023/11/28 10:35
  • Эмэгтэй Төлөөлөгчдийн Санаачилгаар 2024 Оны Төсөвт Камерын Нэгдсэн Систем Байгуулах Санхүүжилтийг Тусгалаа2023/11/24 16:54
  • Нийслэлийн 2024 Оны Төсвийн Төслийн Эхний Хэлэлцүүлгийг Энэ Сарын 30-Нд Хийнэ2023/11/23 17:00

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20