БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН БАЙДЛААР 150.331 ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА

О.Шүрэнцэцэг
2023/11/22

main_image

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нарын хамт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ЗДТГ болон дэргэдэх байгууллагын алба хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсож байгаа.

Энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг нар өчигдөр (2023.11.21) Баянгол дүүргийн 240 мянга гаруй иргэнд иргэний улсын бүртгэлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр нэн шаардлагатай төрийн үйлчилгээг үзүүлдэг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олонтой уулзлаа.

Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 55 алба хаагчтай бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар “Баянгол”, “Хороолол”, “Бичил”, “Алтай” гэсэн 4 цэгээр иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр дүүргийнхээ 150.331 иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэхдээ,  

  • Дүүргийн ЗДТГ-ын нэг давхарт байрлах “Баянгол төв”-өөр 83,745 иргэн, хуулийн этгээд,
  • Хорооллын И-март худалдааны төвд байрладаг “Хороолол” цэгээр 52,277 иргэн, хуулийн этгээд,
  • Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороонд энэ оны наймдугаар сард байгуулагдсан “Бичил” цэгээр нийт 7179 иргэн, хуулийн этгээдэд,
  • Алтай хотхонд энэ оны 4-р сард байгуулагдсан “Алтай” цэгээр 7130 иргэн хуулийн этгээдэд үйлчлүүлсэн байна.

Мөн Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын хүрээнд тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийг бүрдүүлдэг бөгөөд Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татвар болох 9 тэрбум орчим төгрөгийг Дүүргийн төсөвт төвлөрүүлэн ажилласан гэсэн мэдээллийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Өлзийбаасан өглөө.    

Түүнчлэн дүүргийн зүгээс Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “Алтай”, “Бичил” цэгийг байгуулснаас гадна иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах үүднээс 2 КИОСК машиныг худалдан авч, хүн ам ихээр төвлөрсөн хороодод байршуулсан юм. Ингэснээр дүүргийн 240 мянга гаруй оршин суугч Е-Монголиа цахим систем болон

  • 29-р хороо буюу Эрин хороолол,
  • 26-р хороо буюу Нарны хороолол,
  • Дүүргийн алслагдсан хороо буюу 20-р хорооны Нэг цэгийн үйлчилгээний танхимд байрлуулсан КИОСК машинаар төрийн үйлчилгээг авч байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 50 минутын өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 1 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 1 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 20 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 20 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 22 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 22 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 23 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 2025/06/29
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29