Нийслэлийн Ардчилсан намаас хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, шаардлага хүргүүллээ

О.Шүрэнцэцэг
2023/12/18

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар Нийслэлийн Ардчилсан намаас мэдэгдэл хийж байна.

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Батцогт "Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргалаа. 

Нийслэлийн Засаг даргаар томилогдсон зургаа дахь хоногтоо "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох зорилгот бүхий хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Ингэснээр хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгасан нь хүний эрх чөлөөнд ноцтой халдаж байна. 

Х.Нямбаатар хотын даргад томилогдсон 53 дахь хоногтоо хотын татварыг хоёр хувь болгон нэмсэн. ААН-үүдийн татварын дарамтыг нэмэгдүүлж, бизнесийн үйлчилгээг хаан боогдуулах, иргэдэд хүрэх үйлчилгээний өртөг нэмэгдэж, айл өрхүүдэд санхүүгийн дарамт болох шийдвэр гаргалаа.

Нийслэлийн 2024 оны төсвийг ₮1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татварын орлогоор бүрдүүлэх шийдвэр гаргасан.

Х.Нямбаатар хотын даргад томилогдсон 65 дахь хоногтоо Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар зарим арга хэмжээ авах тухай захирамжлахдаа энэ сарын 18-ны өдрөөс ирэх сарын 31-ний өдрийг дуустал автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, тэгш, сондгойгоор явуулах болсон нь нийтийн тээврийн хүртээмжгүй, автобусны парк шинэчлэлийг МАН-ын өмнөх дарга нар хулгайлсан энэ нөхцөлд нийслэлчүүдийг гадаа -30 градус хүйтэрч байхад хувийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь иргэнийг эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдруулах эрхийг ноцтой зөрчиж байна.

Энэ захирамжаар иргэн бүр тэгш эрхтэй байх ардчилсан нийгмийн суурь зарчмыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Захирамжийн 1.2 дахь хэсэгт тодорхой байгууллага, салбаруудыг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх тухай тусгасан нь нийгмийн тэгш байдлыг алдагдуулах үндэслэл мөн.

Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй Үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэн дараах хоёр шаардлагыг гаргаж байна.

Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэд бүдүүлгээр халдсан явдалдаа уучлал гуйж, А 1429-р захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын засаг захирган, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65.1.2 дахь заалтад нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, тус хуулийн 65-р зүйлд заасны дагуу засаг даргад хариуцлага тооцох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг НИТХ-ын төлөөлөгчид уриалах, гарын үсэг цуглуулах, цаашлаад Ерөнхий сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг огцруулах шаардлагыг хүргүүлж ажиллана” гэдгээ мэдэгдлээ.


0
angry
0
care
5
haha
17
liked
1
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.2
2023/12/18
0
0
Нямбаатарыг огцоруулсан нь дээр байхаа. Хийж байгаа зүйл нь дандаа ард түмнийхээ эсрэг юм хийдэг их муйхар хүн юм биш үү.
Хариулах
103.57.93.121
2023/12/18
0
0
энэ хүйтэнд хүүхдүүдийг гэрээс нь хичээллүүлэх нь зөв байлаа. орой ирэхдээ час улаан бараг хөлдөхийн наагуур орж ирээд байсан юм. гэхдээ дугаар хязгаарлачихдаг нь илүүдчихлээ.
Хариулах
2405:5700:310:3547:4991:353:415a:337d
2023/12/18
0
0
Мэдлэг мэргэжлээрээ манлайлж, хөдөлмөр бүтээлээрээ илүүрхэж үзүүлвэл яасан юм бэ? АН-ынхаан?
Хариулах
59.153.86.90
2023/12/18
0
0
Ardchilal gj bhgui sh de hii hooson
Хариулах
2405:5700:311:6194:1db3:656a:c091:14ee
2023/12/18
0
0
Энэ баас юу гэж хуцаад байна вэ.
Хариулах
66.181.191.18
2023/12/18
0
0
Нямбаатар Оюунэрдэнэ ХЗЯ-ны шинэ сайд огцорч АТГ х/о мэдуулэгийн шалга ундэслэлгуй хоронгожсон албан тушаалаа урвуулан ашигласан тороос торсон тэрбумтан Торийн БСангийн их хэмжээний зээлээ хэзээ толох вэ? Ард тумэнд тайлагнаарай!!!!
Хариулах
66.181.185.91
2023/12/18
1
2
Nyambaatarig ard tumen demjine
Хариулах
66.181.185.91
2023/12/18
1
2
Нчмбаатарыг дэмжинэ
Хариулах
66.181.185.91
2023/12/18
1
2
Oorsdoo gants ajil hiideghui bj ajil hiisen huniig bitgii daramtlaad baigaach ta nar
Хариулах
202.55.188.43
2023/12/18
2
3
Энэ бол цаг үеээ олсон шаардлага. Нямбаатар болон түүний баг огцрох ёстой. Ийм гоомой шийдвэр гаргаж болдог юм уу? Зүгээр үргэлжилж байгаа амьдралыг гэнт өөрчлөх гэж оролдоод байгаа юм?
Хариулах
66.181.182.24
2023/12/18
4
0
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэгчээр Нямсүх гуай тэнгэрт гарчихаад арай юу
Хариулах
202.126.88.154
2023/12/18
4
1
Энэ зөв шүү ард иргэд туйлдаж байхад дугаарийн хязгаарлалт гэх юм арай
Хариулах
2405:5700:301:11ac:94f2:cdb4:9ad5:4483
2023/12/18
0
0
Нямбаатар удирдах зохион байгуулах ажлын ямарч чадвар алга болсон өдрөөсөө дандаа ард иргэдийн эсрэг үйлдэл гаргаж байна дандаа мөнгө авах тухай ногоон автобусаар сонгуулын мөнгө босгох гээд ард түмний хараа хяналтаас мултарч чадаагүй одоо толгойд нь хотын хөгжил нийслэлчүүдийг тавтай ажиллаж байгаа амьдрах нөхцлөөр хангаж ажиллах бодлого алга байна огцруулах нь зөв
Хариулах
Шинэ мэдээ
Танилц: Аравдугаар сард халамжийн мөнгө олгох хуваарь 32 минутын өмнө
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана 37 минутын өмнө
О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин боллоо 1 цагийн өмнө
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно 1 цагийн өмнө
Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монголд айлчилна 1 цагийн өмнө
Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар цас орж, шуурах тул зам, даваанд халтиргаа үүсэхийг анхааруулж байна 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2024-2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулна 18 цагийн өмнө
НИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо 19 цагийн өмнө
АН бүлэг: Баасан гарагт санал хураасан нь нийслэлийн иргэдийн ирцийг бууруулсан 19 цагийн өмнө
НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ 20 цагийн өмнө
И-баримт сугалааны тохирол болно 20 цагийн өмнө
“Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна 21 цагийн өмнө
Маргаашнаас зөвшөөрөлгүй таксинд явсан иргэнийг 5 сая төгрөгөөр торгоно 21 цагийн өмнө
Э.Золзаяа: Мөнгөний тэнцвэргүй тулаанд хүчин мөхөстсөн 21 цагийн өмнө
Энэ сарын 19-нд нэмэлт санал хураалт явуулна 22 цагийн өмнө
“Скай ресорт”-ооc Их тэнгэр хүртэлх замыг хааж засварлана 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллана 23 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж байна Өчигдөр
Дархан-Эрдэнэт чиглэлийн замд халтиргаа гулгаа үүсжээ Өчигдөр