Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах саналыг ЗГ-т танилцуулна

О.Шүрэнцэцэг
2023/12/19

Бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлсэн шийдвэр өнгөрсөн Ням гарагт гарсан.Үүнтэй холбоотойгоор маргааш болох Засгийн газрын хуралдаанд Эрүүл Мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа" хэмээн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Монгол Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт лсын хэмжээнд гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн үед байна. Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа аж. Мөн томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгээд байна. 

Томуу, томуу төст өвчний улмаас 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 

 Нийслэлийн хэмжээнд  1255 ортойгоор хүүхдэд томуу томуу төст өвчний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Томуугийн тархалтын нөхцөл байдлыг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн хэвтүүлэн эмчлэх орны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт 615 ор нэмж дэлгэсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны харьяа ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ-д нийт 530 орыг нэмж дэлгэсэн байгаа. Мөн БХЯ, ХЗДХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй зөвшилцөн нийт 120 оронд томуугийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхээр болсон. Ийнхүү нийслэлийн хэмжээнд нийт 1255 ор дэлгээд байна. Орны дүүргэлт 95 хувьтай байгаа.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:431e:4c32:dd53:b0ff:88e4
2023/12/20
0
0
udaan bnaa. ehleed hyazgaarlaad hed honogiin daraa yah ve gej huraldaj baih gej. Gadaa hulduj uhlee novshnuudaa, huuhed gertee delgetsend dontood gantsaaraa suuj baihad eejiig n office ruu n dugaariin hyazgaartai ch bsn buten tsegaar ir geed soliorood bhiim. Hurdan shiideechee. Hoiton bol Oyuk zail.
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20