НДЕГ-аас Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Ай Ти Зон компанитай хамтран 2023 оны 12 сарын 09-18-ны өдрүүдэд танхим, цахим хосолсон сургалтуудыг зохион байгуулж байна.
Сургалтыг төв, орон нутгийн салбарын байцаагч, албан хаагчдад мэдээллийн шинэ системийг танилцуулах, дадлагажуулах, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр явуулах юм.
Мэдээллийн шинэ систем 2024.01.01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна