Нийгмийн даатгалын ерөнхий газраас МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудад сургалт зохион байгууллаа

О.Шүрэнцэцэг
2023/11/03

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлагдсантай холбогдуулан хууль сурталчлах ажлын хүрээнд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудад 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг НДЕГ-ын дарга Л.Мөнхзул нээж “Нийгмийн даатгалын үйл ажиллагаа”-ны талаар танилцуулга, илтгэл тавьлаа.

Түүнчлэн ХНХЯ-ны НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн агуулга”, НДЕГ-ын БХСГ-ын дарга Ц.Ганцэцэг “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн танилцуулга”, НДЕГ-ын СБГ-ын дарга Б.Даваахүү “Нийгмийн даатгалын тайлан, шимтгэл төлөлттэй холбоотой асуудал”, НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, үйлдэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн танилцуулга” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Тус сургалтад МҮХАҮТ-ын гишүүн 61 аж ахуй нэгж байгууллагын 80 хүн хамрагдлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20