Нийгмийн даатгалын байгууллагын "Удирдах ажилтны сургалт-зөвөлгөөн"-ийг зохион байгууллаа

О.Шүрэнцэцэг
2023/09/29

Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт-зөвлөгөөнийг /2023.09.28/ өдөр зохион байгууллаа.

Сургалт-Зөвлөгөөнийг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239 дүгээр тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулснаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон нийтдээ 488.8 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг батлагдсан итгэлцүүрийг баримтлан шинэчлэн бодож, 10 хувиар нэмэгдүүлэн олголоо. Түүнчлэн 7 дугаар сарын 1-ээс эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 440 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосноор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн дундаж 685.6 мянган төгрөгт хүрч, тэтгэвэр дунджаар 23 хувиар нэмэгдэж, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, ил тод хүргэх зорилгоор нийгмийн даатгалын 24, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн ndaatgal.mn, даатгуулагчийн вэб, “нийгмийн даатгал” болон Е-монголиа апликейшн, ehalamj.mn болон өөрт ойрхон төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн нийгмийн даатгалын сангийн 2008 оноос хойшхи мэдээллийг shilen.gov.mn дээр байршуулж сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд ил болголоо.
Ирэх оноос хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар нийгмийн даатгалын харилцааг салбарын бусад хуулиудаар зохицуулж байгааг өөрчилж, зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, хуваарилалтын зарчмаас хуримтлалын тогтолцоонд үе шаттайгаар шилжих, тухайлбал, даатгуулагчийн нэрийн дансны хийсвэр бичилтийг үе шаттайгаар мөнгөжүүлж, даатгуулагч өөрийн мөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах сонголтоо хийх, мөнгөжүүлсэн орлогоо эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд ашиглах, өвлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүнийг нарийвчлан тодорхойлох, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулж өсгөн нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах тухайлбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд эрсдэлийн удирдлага, актуар тооцоолол хийх, хөрөнгө оруулалт, аудитын орон тооны бус Мэргэжлийн хороод ажиллах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах орон тооны бус Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллах, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сантай болсноор нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжих, итгэлцүүрийг Засгийн газар жил бүр тогтоох эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч эх/эцэг/-ийн шимтгэлийг бүрэн, сайн дураар даатгуулагч малчны 5 хүртэл жилийн шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх зэрэг томоохон өөрчлөлтүүд орлоо гэдгийн цохон тэмдэглэлээ.

Зөвлөгөөнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын 46 удирдах ажилтан оролцож нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох, цаашид анхаарах асуудал, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах асуудлаар хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20