2024 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх тэтгэвэр өөрчлөн тогтоохтой холбоотой асуудлаар НДЕГ-ын бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн М.Бямбадуламтай ярилцлаа

О.Шүрэнцэцэг
2023/12/14

Асуулт:   2024 оны 01 сарын 01-ээс эхлэн 5 жилийн дундаж цалингаас тэтгэвэр тогтоодог болох нь. Өмнө нь 6, 7 жилийн дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг өөрчлөх үү? Тэтгэвэр өөрчлүүлэх хүсэлтийг хэн гаргах вэ?

Хариулт:

2024 оноос эхлэн 5 жилийн буюу 60 сарын цалингийн дунджаас тэтгэврийг бодно. Өмнө нь нь 6, 7 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг өөрсдийн хүсэлтийг нь үндэслэн 5 жилийн цалингийн дунджаас өөрчлөн тогтоох зохицуулалт хуульд орсон байгаа. Зөвхөн 2019-2023 онд тэтгэврээ 6 эсхүл 7 жилийн дундаж цалин хөлсөөр тогтоолгосон тэтгэвэр авагчид хүсэлтээ гаргана. Цалингүйгээр эсхүл 60 сараас цөөн сарын дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон тэтгэвэр авагчид хамаарахгүй.

Асуулт:   Тэтгэвэр тогтоолгосон 6 эсхүл 7 жилийн цалин хөлсөө 5 жилийн дундаж цалингаар өөрчлүүлэх хүсэлтээ заавал цахимаар гаргах уу?

Хариулт:

Тэтгэвэр авагчдын цагийг хэмнэх, тэтгэврийн үйлчилгээг танд чирэгдэлгүй хүргэх зорилгоор тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлтийг цахимаар гаргахыг танд санал болгож байгаа. Хэрэв та  хүсвэл өөрийн харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж хүсэлтээ бичгээр гаргаж болно. Тэтгэвэр авагч нь 2023.12.28-ны өдрөөс өмнө хүсэлтээ гаргавал 2024.01.01-ний өдрөөс, мөн  тухайн сарын 15-ны өдрөөс өмнө гаргавал уг сарын 01-ний өдрөөс, 15-ны өдрөөс хойш гаргавал дараа сарын 01-ний өдрөөс өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.

Асуулт:  Тэтгэврээ 5 жилийн дундаж цалин хөлсөөр өөрчлөхөд 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр олгосон тэтгэврийн нэмэгдлийг тооцох уу?

Хариулт:

2023.07.01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон бол дараалсан 5 жилийн цалинг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан итгэлцүүрээр өсгөн бодогдсон тэтгэврийг Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу 10 хувиар нэмэгдүүлж олгоно.

Асуулт:  2023.07.01-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон хүн 5 жилийн дундаж цалингаас тэтгэврээ өөрчлүүлж байгаа тохиолдолд тэтгэврийн нэмэгдлийг яаж олгох вэ? Тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөхөд буурвал яах вэ?

Хариулт:

2023.07.01-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон бол таны хүсэлтийг үндэслэн өөрийн сонгосон дараалсан 5 жилийн сар бүрийн цалинг итгэлцүүрээр өсгөн өөрчлөн тогтооно. Харин Засгийн газрын 2023 оны 239 дүгээр тогтоолын дагуу 10 хувийн нэмэгдэлд хамаарагдахгүй болно. Тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөхөд тэтгэврийн хэмжээ нь 2023 оны 12 дугаар сарын тэтгэврээс буурахаар бол тэтгэврийг бууруулахгүйгээр өмнө нь олгож байсан хэмжээгээр олгоно.

Асуулт:  5 жилийн дундаж цалин хөлснөөс өөрчлөн тогтоолгосон тохиолдолд зөрүүг нөхөж олгох уу?

Хариулт:

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 29 дүгээр зүйлийн 29.3-т тэтгэврээ 5 жилийн дундаж цалингаас өөрчлөн тогтоолгосон тэтгэвэр авагчид тэтгэврийн зөрүүг олгохгүй болно.

Асуулт:  Өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш хугацаанд албан журмын даатгалд хамрагдаж нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 5 жилийн цалин хөлснөөс одоо авч байгаа тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болох уу?

Хариулт:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш албан журмын даатгалд хамрагдаж шимтгэл төлж ажилласан хугацааны цалин хөлсөөр тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хуулийн зохицуулалт байхгүй. Харин дээрх хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан тохиолдолд тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс 1 жил тутам 1.5 хувь, сар тутам 0.125 хувиар авч байгаа тэтгэврийг нь нэмэгдүүлдэг болно.   

Асуулт:   Тэгвэл малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон иргэд одоо 5 жилийн дундаж цалин хөлсөөр тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болох уу?

Хариулт:

Малчин тэтгэвэр авагч нь тэтгэвэр тогтоолгосон 7 жилийн дундаж цалин хөлснөөс өөрт аль өндөр 5 жилийн дундаж цалин хөлсөө сонгон тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болно. Хүсэлтээ өөрийн харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст очиж цахимаар болон бичгээр гаргана.    

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ 27 минутын өмнө
Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй 39 минутын өмнө
Л.Месси өөрийн нэрийн "Messi, The Fragrance" сүрчгийг худалдаанд гаргалаа 50 минутын өмнө
Сайхан мэдээ: О.Хулан Монголын анхны эмэгтэй легионер боллоо 2 цагийн өмнө
Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно 2 цагийн өмнө
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ 17 цагийн өмнө
Аж үйлдвэржилтийн Үндэсний хороог Ц.Туваан ахална 17 цагийн өмнө
С.Жавхланбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга боллоо 18 цагийн өмнө
Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо 20 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ, цаашлаад 1 саяд хүргэнэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 21 цагийн өмнө
О.Алтангэрэл: Авлигчдын хууль бус хөрөнгийг хураана 21 цагийн өмнө
Ирэх онд 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна 21 цагийн өмнө
Дорнод аймагт бэлчээр булаацалдсан залуус нэгнээ хутгалжээ 21 цагийн өмнө
ИТХ-ын сонгуулийн саналын хуудас бөглөх заавар 21 цагийн өмнө
Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна 23 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 26 асуудал хэлэлцэж байна Өчигдөр
Төв аймгийн иргэд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг л нийгмийн болж бүтэхгүй асуудлыг ил гаргадаг байсан Өчигдөр