УРГАЦ ХУРААЛТ: ТӨМС 91.2, ХҮНСНИЙ НОГОО 79.6 ХУВЬТАЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2023/10/19

10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар195.8 мянган га-гаас 293.6 мянган тонн үр тариа, үүнээс 185.9 мянган га-гаас 260.2 мянган тонн улаанбуудай, 16.6 мянган га-гаас 161.2 мянган тонн төмс, 10.7 мянган га-гаас 144.3 мянган тонн хүнсний ногоо, 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. Үр тариа хураалт 60.5 хувь, Төмс хураалт 91.2 хувь, Хүнсний ногоо хураалт 79.6 хувь, Тэжээл хураалт 51.4 хувьтай үргэлжилж байна.

2023 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нд нутгийн зүүн хэсгээр  зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. 20-ноос ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20