“УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙ ЭРХЛЭХЭД ЗОРИУЛСАН ХӨДӨӨ АЖ АХУЙН ПЛАТФОРМЫГ ХӨГЖҮҮЛЭХ” АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2023/11/03

Дэлхийн банкны санхүүжилттэй МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд ХХААХҮЯ-ны захиалгаар “Ухаалаг хөдөө аж ахуй эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх”зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийг Арвин хур ХХК амжилттай хэрэгжүүллээ.

Тус төслийн зорилго нь мэдээллийн эх үүсвэрээс / big data / хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өгөгдлийг нэгтгэх, тариалангийн талбайн бодит цагийн мэдээллийг өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын бүтээгдэхүүн, хөрс цаг агаарын мэдрэгч  төхөөрөмж, /IoT/ программ хангамжийн оновчтой шийдлээр урьдчилан төлөвлөх, тариалалтаас ургацын дүн шинжилгээ хүртэлх үйлдвэрлэлийн үе шатуудад оновчтой зөв шийдвэр гаргахад “УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН” систем нь дэмжлэг болох юм.

Төслийн баг нь “Ухаалаг хөдөө аж ахуй эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” зөвлөх үйлчилгээ төслийн хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн  чиглэлээр ашиглах зориулалттай нэгж талбарын мэдээллийг тариаланч болон тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүдээс бүрдүүлж, тариалалттай холбоотой мэдээлэл болон өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын өгөгдлүүдийг нэгтгэн цуглуулж тухайн өгөгдөл дээр үндэслэн нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд тодорхойлох, таамаглах, эрсдэлээс хамгаалах арга зүйг боловсруулж “Ухаалаг газар тариалан”-г эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн мэдээллийн системийн загварыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэв.

Төсөл хэрэгжих хугацаанд “Ухаалаг газар тариалан” платформ болон гар утасны аппликэйшныг цаашид газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах нэвтрүүлэх ХАА-н салбарын мэргэжилтнүүд, агрономич тариаланчид хэрэглэх чадамж олгох сургалтыг үе шаттайгаар хийж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага зөвлөмжийг тусган хөгжүүлэлт хийлээ. 

Төслийн  ХХААХҮЯ-наас санал болгосон 1000 га-с  дээш тариалангийн талбай бүхий 10н аж ахуй нэгжийг сонгон тариалангийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ, Төв аймгуудын нийт 4 сумдын нутгийг хамран хэрэгжүүлсэн.

Төслийн үр дүнд

  • Төслийн хамрах хүрээнд ногоон тэжээлийн ургамал болон үр тарианы үйлдвэрлэлийн цахим түүх бүхий мэдээллийн санг “Ухаалаг газар тариалан” платформ болон гар утасны аппликэйшны тусламжтайгаар тариаланчид болон малчид, мал аж ахуйн эрчимжсэн фермерүүд, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон өрхийн үйлвэрлэл эрхлэгчдийг тогтвортой бизнес эрхлэхэд энэхүү систем нь технологийн дэмжлэг үзүүлж байна.
  • Малчин, тариаланч төслөөс үр шим хүртэгчид өөрсдийн ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан тэжээлийн таримлын үр сорт, бордоо, ургамал хамгаалах бодис болох үйлдвэрлэлийн орцуудыг ашиглаж малын ногоон тэжээлийн таримал тариалж буй талбайн байршил хиймэл дагуулын зураглал бүхий орон зайн мэдээллийг бодит цагт авах боломж бүрдсэн.
  • Байгалийн бүс бүслүүрийн онцлогоос хамаарч хадлангийн газрын байршлыг бодит цагт, орон зайн түвшинд хиймэл дагуулын мэдээг Платформын тусламжтайгаар малчид ажиглалт хийснээр хадлан авах цэгийг сонгох хэрэгцээт мэдээллээр хангагдаж байна. Жишээ нь:  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт 2023 оны хадлангийн улиралд 3519 га талбайгаас 8000 тн хадлан хураан авсан байна. Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн ХАА мэргэжилтэн нарын зөвлөснөөр малчид гар утасны аппликэйшн ашиглаж бодит цагийн  мэдээлэл цуглуулан харьцуулалт хийн шаардлагатай малын өвс тэжээлийг бэлтгэхэд  технологийн дэмжлэг болсон.
  • Эрчим хүчний хэрэглээг бууруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийн орцыг зөв төлөвлөх, усны ашиггүй хэрэглээ, хөрсний шинж чанар, пестицидийн хэрэглээ, ашигт ажиллагаа, тариалангийн үйлдвэрлэл шатууд, хөдөлмөрийн үр ашиг зэрэг үзүүлэлтүүдийг эдийн засгийн тооцоолол хийхэд өгөгдлөөр хангахад загвар систем болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 1 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 3 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 4 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 6 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 6 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 7 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 10 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 10 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 11 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 12 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр