"ГЕНИЙН ЕДИТИНГ ТЕХНОЛОГИОР ЯМААНЫ НООЛУУРАН АШИГ ШИМИЙГ ЧАНАРЖУУЛАХ" ТУРШИЛТЫН ТӨСӨЛ ҮР ДҮНД ХҮРЧ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2023/09/26

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Япон улсын Токүшима их сургуулийн судлаачдын баг болон Японы Сэцүротек старт-ап компанийн удирдлагын багийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар Монголын Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран "Генийн едитинг технологиор ямааны ноолууран ашиг шимийг чанаржуулах" туршилтын төслийг 2021 оноос эхлэн 2023 оны 3-р сар хүртэл хугацаанд хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг онцоллоо.

Тус төсөл нь Монгол ямааны биологийн нөөцийг ашиглан дэлхийн стандарт, үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн чанартай ноолуур бүхий ямааны цөм сүргийг олноор бий болгох асуудлыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түвшинд судлан шийдвэрлэж Монгол улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Иймээс уг төслийн хоёр дахь шатыг Техник туслалцааны төслөөр Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг,  Японы шинжлэх ухаан, технологийн агентлагт тавьж судлан шийдвэрлүүлэхээр холбогдох саналыг уламжлаад байна.

Эдийн засгийн үр ашигтай энэхүү төсөл нь ямааны нарийн ширхэгт ноолуур гаргаж авах ач холбогдолтой юм. Энэхүү төслийг хязгаарлагдмал нөхцөлд туршилт хийх талаар Монгол болон Япон Улсын Засгийн газраар дэмжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн судалгааг хэрэгжүүлэхэд "Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хороо" болон "Био-аюулгүйн зөвлөл"-өөр хэлэлцэж дэмжсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20