Баярын дөрвөн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага ажиллах зохицуулалтыг нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А223 тушаалаар зохицуулсан.
Өрхийн ЭМТ-үүд амралтын дөрвөн өдөр буюу 12 дугаар 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 01-ний өдөр 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.
Дүүргийн ЭМТ-ийн гэмтэл, мэс засал, шүдний болон хүүхдийн кабинетууд амралтын дөрвөн өдөр 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв 09:00-15:00 цагийн хооронд ажиллана. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төв 24 цагаар үйлчилгээ үзүүлж ажиллахаар шийдвэрлэсэн" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна