Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.27/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аас батлуулсан. Шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангуулж 11 журам батлуулах ёстой. Есөн журмыг нь батлуулсан, сая хоёр журмыг нь батлууллаа. Ингэснээр хувийн хэвшилд маш том боломж, зах зээл гарч ирж байгаа юм" гэлээ.
Сэтгэгдэл (1)