Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна

О.Шүрэнцэцэг
2023/12/27

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, тохижилтын ажил халианд дарагдсан байдалтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө.  

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Жил болгон голын сав газар дагуу халиа тошин үүсдэг. Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 14 байршилд халиа тошин үүссэн. Геодези, усны барилга, байгууламжийн газар жил бүр арванхоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хооронд халиа тошингийн нөхцөл байдалд ажилладаг. Өнгөрсөн жил болон энэ жил үер ихтэй байсан учраас усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 26, 40, 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7, 17, 23 дугаар хороонд халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүд оршин суудаг.  Эдгээр айлд жил болгон нүүх талаар мэдэгдэл хүргүүлдэг ч биелүүлдэг нь ховор. Тодорхойлж зааж өгсөн газар руу нүүдэггүй. Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд хуваагдан 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна” гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Зун бороо хур ихтэй, үер усны эрсдэлтэй байсантай холбоотойгоор Сэлбэ голын усны түвшин их байна. Мөн энэ жилийн өвөл нэлээн орой огцом хүйтэрч, голын ус доошоо түрж хөлдсөн. Зөвхөн Сэлбэ гол гэлтгүй Толгойт, Улиастай, Бэлх, Сэлхийн гол болон Гүнжийн булаг гээд Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг гол, шандтай хэсгүүдээр халиа тошин жил бүр үүсдэг. Энэ жил анх удаа үүсэж байгаа юм биш. Харин геологийн тогтоц, байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан байршил өөрчлөгддөг гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.224
2023/12/28
0
0
Хуцаад байлгүй далангаа бариачээ олон ч жил хуцлаа шүү энэ МАН
Хариулах
66.181.189.150
2023/12/27
2
0
Нөгөө буулгана гэсэн авилга хорооллоо яасан бэээээ ха ха тэрнээс болоол үер халиа үүссэн бна ш дэ
Хариулах
103.57.92.9
2023/12/27
1
0
нийслэл болон Улаанбаатар хот нь усны, байгалийн, газрын гэх мэт асуудолыг хариуцсан маш олон байгууллага, албан тушаалтан, мэргэжилтэн, архитекторууд бий. Гэтэл тэдний ажлын үр дүнг харцгаа одоо энэ олон байгууллагыг татан буулгаж ажил хийдэг, жинхэнэ мэргэжилтэн нарыг ажиллууллая
Хариулах
2a02:8428:d6:8401:24f4:3d08:446b:9b60
2023/12/28
0
0
Тэдэн дунд нэгч мэргэжлийн хүн байхгүй, дандаа Намын суга цавины үснүүд дүүрцэн байгаан
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20