“Нулимсаа гаргахгүй, сэтгэлээ чангалаад муу охиныгоо ярьчих. Даралтны эмээ уусан биз” гэж нэгнээ дэмнэнэ. Болдог бол муу охиноо бушуухан л гаргаад авчихмаар байна. Шөнө гурван цагаас хойш нойр хүрэхгүй, охиноо бодохоор нулимс гараад байх юм. Уйлж, охиноо бодож суухаас өөр хийж чадах зүйл даанч байхгүй юм. Ямар сайн охин төрүүлж өсгөсөн юм бэ гэж хүмүүс ихчиг хэлдэг. Миний охин чинь сайн охин шүү дээ. Олон ч хүнд тус хүргэсэн. Сая Төв аймгийн зуун жилд явахад охинд минь хүмүүс ирж баяр хүргэхэд дэргэдээс нь хараад баярлаж зогссон. Уг нь оноос өмнө суллагдаад хоёр хүүдээ очвол, хүний хийморь гэж байна даа. Бид хоёр охиноо буруу өсгөөгүй л юм уг нь. Миний муу охин чинь сайн охин доо. Өдийд давхиж ирээд ганц хоёр хоноод буцдагсан. Одоо ч уг нь суллагдах дөхлөө дөө” гээд аав нь тамхиа бодолд орон татна. Ярилцлага өгч байхдаа аавынх нь толгой нь өвдөхөд “муу охиныхоо төлөө ярьж дуусгана” гэсээр ярилцлага дуустал тэвчээр зааж ярьж суулаа..
Сэтгэгдэл (84)